Ган үйлдвэрлэлийн гол түүхий эд коксжих нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр 80 ам доллароос доош болтлоо унаад байсан бол сүүлийн 6н сард 80%иар 8 сард 40%иар өсч 140 ам долларт хүрээд байна. Монгол улсаас нүүр экспортлогч гол компаниудын нэг Winsway компани 2016 онд Монгол улсаас экспортлох нүүрсний хэмжээгээ нэмэгдүүлж 2.16 сая тоннд хүргээд байгаа юм. Энэ тоо цаашид ч нэмэгдэх хандлагатай байгаа бөгөөд өмнөх оны эхний хагаст 1.78 тэрбум хонконг долларын алдагдал хүлээсэн Winsway энэ оны эхний хагас 4.7 тэрбум хонконг долларын орлоготой, 2 тэрбум хонконг долларын ашигтай ажилласнаа мэдэгдсэн байна. Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг Оюутолгой ХК уул уурхайн салбарын 3000 орчим ажлын байр зарласан бөгөөд Эс Жи Эс Монгол ХХК, Хишиг Арвин индустриал ХХК зэрэг уул уурхайн компаниуд сүүлийн саруудад олон тооны нээлттэй ажлын байруудыг зарлаад байгаа юм. Түүхийн эдийн үнийн өсөлт цаашид тогтвортой үргэлжилж Эрдэнэс Тавантолгойн 1тн нүүрсийг 25 ам доллароор урт хугацаанд нийлүүлэх гэрээнд өөрчлөлт оруулж менежментээ өөрчилж чадвал Монгол улс эдийн засгийн хямралыг давах боломж бүрдээд байна.
Эх сурвалжууд : Bloomberg Mongolia TV
Winsway Enterprises
Mongolianminingjournal.com
Н.Баяр
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Цагиин юм цагтаа л унэтэй л дээ Бус уедээ унэгуй ш дээ ? Хятад тиим сайн биш бна даа
Монгол улсын ЭЗ-н суурь ундэс болсон Торийн омчит Х.Компаниудын орлого ашгийг нэмэгдуулэхийн Тор ондор шаардлага тавьж удирдлагуудад хариуцлага тооцох механизмыг боловсронгуй болгож баялагаа осгох хэрэгтэй.Туунээс бус ажлын байр цомхотгох,цалин бууруулах болон Татвар нэмнэх нь яав ч буруу.Ялангуяа ОТ,ТТолгой ,Эрдэнэт,Газрын тос болон Торийн омчит уйлдврийн газрууд ,бусад экспортын уйлдвэрлэлийг нэмэгдуулэх чиглэдээр санхуугийн тооцоог сайн гаргах хэрэгтэй.Энэ чиглээр Тбус байгууллагуудаас Уих болон ЗГ-т хяналт тавьж шаардлагаа ондоржуулэх хэрэгтэй .!!!!
Byambasaihan medseer baij 25 usd geree hiij ulsiig hohirooj ooriihoo hslaasiig zuzaalj 5 odtoi zochid buudald hujaa huuhnuudeer iluuleed hevtej baigaa um