...
...

"Шинь шинь" компанийн хятад инженер нүхэнд унаж амиа алджээ

Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг дахь Жараахай багт холимог металлын Улааны ордыг ашигладаг БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Шинь шинь” ХХК-ийн уурхайд дахин нэг хүн амиа алдлаа. Тус уурхайн ерөнхий инженер, Хятад улсын иргэн 32 настай С /эрэгтэй/ нуралт үүссэний улмаас ашиглагдахаа больсон 40 гаруй метрийн гүнтэй нүхэнд унасан байна. 

Үүний өмнө буюу 10-р сарын 30-ны өдөр тус компанийн далд уурхайн ажилчин, Дашбалбар сумын уугуул О гэх монгол залуу хүнд даацын машинд дарагдан нас барсан юм. Ослын шалтгаан, нөхцлийг цагдаагийнхан гүйцэд тодруулж амжаагүй байтал өнгөрсөн бямба гаригт ийнхүү дахин нэг хэрэг гараад байна. 

Дорнод аймгийн Онцгой байдлын газарт ирсэн дуудлагын дагуу Аврах анги болон Цагдаагийн газрын 12 алба хаагч очиж, цогцсыг гарган авчээ.

"Шинь Шинь" компанийг удаа дараа хууль зөрчдөг талаар нутгийн иргэд байнга гомдол мэдүүлдэг юм. 

У.Маргад
Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (6)

Онцлох мэдээ