...
...

Уул уурхайн дэд сайдаар Д.Загджав томилогдлоо

Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Х.Бадамсүрэнг 2016 оны арваннэгдүгээр сарын 24-нд “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар томилсон. Түүнээс хойш уул уурхай, хүнд үйлдвэрийн салбар дэд сайдгүй ажиллаж буй. Тэгвэл өчигдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдын томилгоог хэлэлцжээ.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдад УИХ-ын гишүүн асан Д.Загджав, Зам тээврийн сайд асан Н.Төмөрхүү, Ерөнхий сайдын зөвлөх Б.Төмөрчулуун нарын нэрийг дэвшүүлсэн юм. Харин Удирдах зөвлөлийн гишүүдийн ихэнх нь Д.Загджавыг дэмжсэн байна.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ