“Амьдрал бол аялал” уриан дор үйл ажиллагаагаа явуулдаг UTG tour&travel ХХК-ын хамт олон зуныг зугаатай өнгөрүүлэх сонирхолтой хүн бүрт зориулсан өвөрмөц аяллын төслүүдийг шат дараатайгаар хэрэгжүүлж эхэллээ. Явган аялал, дугуйтай аялал, ахмадуудын зугаалга, анги, хамт олны зэрэг төрөл бүрийн аяллыг UTG tour&travel ХХК зохион байгуулдаг. Энэ сарын 25-нд буюу бямба гаригт Тэрэлж амралтанд байрлах кемпэд йогийн дасгалтай амралтанд аялагчдыг урьж байна. Үзэсгэлэнт байгальд, мэргэжлийн йогийн багшийн заавраар дасгал хийснээр зөв амьсгалж сурах, стресс тайлагдах, нойргүйдлээс ангижрах зэрэг нэн түрүүнд эзэмших шаардлагатай эрүүл мэндийн дадлуудыг аялагчид сурах юм. Аяллын төлбөр 40.000 төгрөгт өдөр, оройн хоол, унаа, сургалтын төлбөр цөм багтжээ.
Дэлгэрэнгүй мэдээллийг:99911222, 99076534
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250