...
...

100 сая төгрөгийн ээлжит азтан тодорлоо

Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын сугалааны өчигдрийн тохиролд 100 сая төгрөгийн нэг, 20 сая төгрөгийн хоёр азтан тодорлоо.

Үндсэн сугалааны тохиролд 34419352 дугаар бүхий сугалааны эзэн 100 сая төгрөгийн  эзэн болсон байна.

  • 419352 дугаарт 10 баримт тохирч 4 сая төгрөг
  • 19352 дугаарт 122 баримт тохирч 500 мянган төгрөг
  •    9352 дугаарт 999 баримт тохирч 100 мянган төгрөг
  •      352 дугаарт 9974 баримт тохирч 20 мянган төгрөг тус тус хожлоо.

Мөн супер сугалаанд 70375153 дугаар гарсан ч тохирох баримт байгаагүй тул дараа сарын супер шагналын сан 250 сая төгрөг болж өсчээ.

        Сугалааны тасалбарыг хэрэглэгчийн хэсгийн бүртгэлд сугалааны тохирол явагдах өдрийн өмнөх өдрийн 24 цагийн дотор бүртгүүлсэн байх ёстой бөгөөд хонжвор таарч урамшуулал авах эрхтэй болсон сугалаанд оролцогч нь тохирол явагдсанаас хойш 90 хоногийн хугацаанд урамшууллаа авах эрхтэй юм. Харин супер урамшуулал олгох сугалааны тасалбар тодроогүй тохиолдолд тухайн урамшууллын дүнг дараа сарын супер урамшууллын дүн дээр нэмэх зарчмаар дараагийн супер урамшууллын хэмжээг нэмэгдүүлж олгодог.

 Б.Цолмон

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ