...
...

НӨАТ: 19 хүн ДӨРВӨН САЯ төгрөг ХОЖЖЭЭ

НӨАТ-ын ээлжит сугалааны тохирол энэ сарын 21-ний өдөр зохион байгуулагдлаа. Тохиролд дөрөвдүгээр сарын 1-30-ны хооронд хэвлэгдэж, бүртгэгдсэн баримтууд сугалаанд оролцсон юм.

Өмнөх саруудад шалгараагүй супер шагналуудын дүн нийлж өнөөдрийн тохирлоор 250 сая төгрөг болсон байв. 

АЗЫН ДУГААР: 61 17 47 21

СУПЕР ШАГНАЛЫН ДУГААР: 10 89 28 27

Тохирлоор 11,265 хүн 20 мянган төгрөг, 1,111 хүн 100 мянган төгрөг, 119 хүн 500 мянган төгрөг, 19 хүн дөрвөн сая төгрөгийн азтан боллоо.

Супер шагнал болох 250 сая төгрөгийн эзэн тодорсонгүй.

Б.Баргужин

www.breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)

Онцлох мэдээ