...
...

Та ямар айдастайгаа мэдээрэй

     Айдас бол нэгэн төрлийн өвчин бөгөөд үүнийг анагаах ухаанд фоби гэж нэрлэдэг байна. Айдас буюу Фобиг дотор нь хэд хэд ангилдаг бөгөөд нийгэмд түгээмэл ажиглагддаг төрлүүдээс та бүхэндээ хүргэе.

Агорофоби

Орон зай болон тодорхой байршлаас айх айдас. Өөрөөр хэлбэл гэрээс гарахаас айх айдас аж. Айдас 15 минут орчим үргэлжлэх бөгөөд айж буй хүн өөрийгөө хэр хянахаас хамаарч, тайвшрах хугацаа өөр өөр байдаг.

Нийгмийн фоби

Энэ төрлийн айдастай хүмүүс нийт хүн амын таван хувийг эзэлдэг бөгөөд ихэнх хүмүүс явц дундаа энэ төрлийн айдсын өвчтэй болдог. Олон нийтийн ажил, үдэшлэгт оролцох гэх мэт зүйлсээс айдаг бол танд энэхүү өвчин бий гэсэн үг.

Өвөрмөц фоби

Айдсын төрлүүд дотроос хамгийн хачирхалтай нь. Энэ төрлийн өвчтэй хүмүүс өндөрт гарах, нохой эсвэл муур гэх мэт ямар нэг амьтантай хамт байхаас, цус харах, шүдний эмч дээр очих гэх мэт зүйлсээс айдаг байна. Айдсаа давах гол арга нь өөртэйгээ тэмцэх аж.

Клаустрофоби

Утга агуулгын хувьд Агорофобитой төстэй боловч энэхүү төрлийн айдастай хүмүүсийн айдсын өвчин ихэвчлэн хаалттай орчинд мэдрэгддэг байна. Үүнд: лифт, харанхуй, цонхгүй өрөө гэх мэт газрууд ордог аж.

Б.Янжиндулам

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ