...
...

Танилц: Цуутай модель Б.Ану-Үжингийн найз залуу

Монголын анхны томоохон хэмжээний загварын шоу нэвтрүүлэг болох МNTM-д шилдэг 20 оролцогчийн нэгээр шалгарч олны хайрыг хүлээж байсан хүн бол Б.Ану-Үжин билээ. Тус нэвтрүүлгийн үеэр эгч нартайгаа үзэл бодол таарахгүй өчнөөн хэрүүлд орооцолдож, түүнээсээ болж гадуурхагдаж байсан охин өрөвч сэтгэлтэй ард түмнээр хамгаалуулаад авсан. Тун удалгүй нэвтрүүлгээс хасагдаж томоохон дуулиан шуугианы эзнээр тодорч байсан цаг саяхан. Тэгвэл модель Б.Ану-Үжин өөрийн найз залуугаа анх удаа цахим ертөнцөд танилцуулж нийтлэл оруулжээ. Тодруулбал,

"Зарим хүмүүс чамайг юу ч хийсэн хайрлахгүй харин зарим хүмүүс чамайг юу ч хийсэн хайрлахаа болихгүй... Хайрлахад хайрлуулахад ухаан хэрэгтэй. 14тэй байхдаа анх танилцаж байсан 4 жил өнгөрчээ цаг хугацаа хурдан юм. Хамт байгаагүй үе зөндөө шаналж байсан санаж байсан гомдож байсан гомдоож байсан уйлж байсан уйлуулж байсан үе үнэхээр их тэр ч байтугай үзэн ядаж хархыг хүсэхгүй хамаг муухай үгсийг хэлж байсан сонсож байсан удаа үнэхээр их гэхдээ л эцэст нь бие биенээ гэсэн сэтгэл бүхнийг байхгүй болгочихсон байдаг. Эцэст нь бид хамт байдаг. Эцэст нь бие биедээ ямар их хайртайг ойлгодог. Хэчнээн хэрэлдсэн ч сэтгэлээ гээж болохгүй. Ямар их хайрыг өгч байснаа мэдэрч байснаа үргэлж сана. Уучлах ухаан ойлгох сэтгэл хэн хэнд нь хэрэгтэй. Хоёулаал хичээх хэрэгтэй. Төгс хүн гэж байхгүй ч хайр эвлэрдэггүй тэр хэвийг эвлүүлдэг... Уучлаарай хайраа сэтгэлийг нь өвтгөдөгт. Хайртай шүү" хэмээжээ.

А.Тэмүүл

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ