Дуучин Т.Дэлгэрмөрөн сүүлийн үед элдэв хов живнээс салахгүй байгаа нь нууц биш. Энэ үед олны дунд шударга үнэний дуу хоолой болсон сэтгүүлч Л.Мөнхбаясгалан өөрийн "Цензургүй яриа" нэвтрүүлэгтээ түүнийг урьж оролцуулсан юм. Энэ талаар Т.Дэлгэрмөрөн "Тэр дэндүү зоригтой. Худлын өмнөөс шударга зогсож хуурсан бүхнийг сандрааж чаддаг миний мэдэх тууштай айдасгүй сэтгүүлч. Гэлээ ч Мөнхбаясгалан бүсгүй миний нүдэнд айлын гэргий ангаахай үрийн ээж, аав ээжийн охин, агуу Монголын төлөө цохилох зүрхтэй цогтой тэмцэгч эмэгтэй хүн. Амьдралаас үлдсэн муу бүхнийг арилгахад би түүнд тусалдаг хүн найз. Тэр өчигдөр надад туслах гараа сунгасан. Баярлалаа найзаа өөдөө дээшээ хийморьтой амьдраарай. Хуурсан бүхнийг зогсоож, худал бүхнийг илчилж чаддаг зоригоор чинь бид сэргэдэг" хэмээжээ.
А.Тэмүүл
Эх сурвалж: Breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Браво!
Тийм шүү.
ТА 2 Т УРАН БҮТЭЭЛ. ШУДАРГА ҮНЭНИЙ ЭРЭЛД ЧИНЬ АМЖИЛТ ХҮСЭН ЕРӨӨЕ.