Дэлхийн гоо сайхны олимп-д Монгол Улсын нэрийг өндөрт гаргаж шагналт 11-р байранд шалгарсан анхны гоо бүсгүй бол А.Баярцэцэг билээ. Тэрбээр олон нийтийн хүмүүнлэгийн ажилд идэвхтэй оролцдог ба чадварлаг ажил хэрэгч бүсгүй юм. Үзэсгэлэн гоо төрх, төгс биеийг өөртөө цогцлоосон бүсгүй өөрийн хооллолт болон биеийн жиндээ анхаарч эхлэхээр болжээ. Тодруулбал
"Өнөөдрөөс хоол бол амьдралын баяр баясгалан юм гэж явдгаа хэсэгтээ болино оо. Сүүлийн 5 сар олон газраар ажлаар аялж явсаар байгаад энэ ямар гоё юм, тэр нь ч гоё юм гээд ёстой дуртай зүйлээ идэж жаргасан кк. Одоо буцаад нормондоо орно оо" хэмээн цахим хуудаснаа бичжээ.
![](http://resource.breakingnews.mn/image/2017/11/01/y41m737zkxxg7x6q/m.jpg)
А.Тэмүүл
Эх сурвалж: Breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250