...
...

П.Анужин: Охины минь нүд сэргэж бас нулимс цэлэлзүүлж...

Хөтлөгч, эрүүл зөв хооллолтын зөвлөгч, мэдлэг боловсролоороо бусдаас ялгардаг П.Анужин хайртай охиндоо хөгжмийн боловсрол олгож буй. Түүнд охиных нь хөгжмөө тоглож буй байдал нь нэг л таалагдахгүй байсан тул мэргэн арга хэрэглэж мэдрэмжийг нь хэрхэн хөглөсөн тухайгаа хуваалцжээ. Тодруулбал,

"Охин минь агуу Б. Шарав гуайн "Гэгээн алсад одох юмсан" хэмээх аялгууг сурч байгаа. Нэг л мэдэрч тоглохгүй, аав ээжийн шаардлагаар хүчээр тоглоод буй мэт мэдрэмж төрөөд, охиндоо Б. Шарав ахын тухай ярьж өглөө. Түүнтэй ярилцаж байсан нэвтрүүлгээ үзүүллээ. Хүнд өвчинтэй эрэлхэгээр тэмцэж буйг нь ч хэллээ. Энэ цагийн манлай 
Г. Ариунбаатар түүний 
" Монголын тал нутаг"-ийг хэрхэн амилуулан дуулсныг ч сонсголоо...

Охины минь нүд сэргэж бас нулимс цэлэлзүүлж, Гэгээн алс гээч энэ юм байна хэмээн бодогдтол тоглож эхэллээ... Уясав. Үр хүүхдэдээ хэлбэр бус агуулгыг таниулцгаая! Агуулга тогтоход хэлбэр дагадаг мэт" хэмээжээ.

А.Тэмүүл

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (3)

Онцлох мэдээ