...
...

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна

Дохио!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна:  Өнөөдөр Булган, Төв, Хэнтийн өмнөд хэсгээр ахиухан хэмжээний цас орно.

Малчид, иргэд, тээвэрчидийн анхааралд: Өнөөдөр төв, зүүн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр ахиухан хэмжээний хур тунадас, цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.

2017 оны 11 дүгээр сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар хур тунадас, зарим газраар ахиухан хэмжээний цас, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас  орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, төв, зүүн болон говийн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 2-7 хэм хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгаар 5-10 хэм дулаан, бусад нутгаар 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 0-2 хэм дулаан байна.

2017 оны 11 дүгээр сарын 07-ноос 11 дүгээр сарын 11-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

7-нд баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 8-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 9-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна. Салхи 8-нд ихэнх нутгаар, 7,9-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 4-9 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан байна.

Нийтэлсэн: Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ