...
...

Онцгой байдлын алба хаагчдад шагнал гардууллаа

Завхан аймгийн Отгон сумын Буянт багийн нутаг Отгонтэнгэр ууланд цасан нуранги үүсч, сураггүй болсон иргэдийг эрэн хайх арга хэмжээг шуурхай зохион байгуулж, манлайлан ажилласан ОБЕГ, ЗХЖШ-ын 10 алба хаагчид  Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Төрийн одон медаль гардууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч энэ сарын гуравны өдөр зарлиг  гарган тус эрэн хайх ажиллагаанд оролцсон нийт 25 хүнийг шагнасны 15 нь орон нутгийн ОБГ, ШШГА, ЗХА–ийн алба хаагч, төр, захиргааны ажилчид болон нутгийн иргэд байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар  Цэргийн гавьяаны Улаан тугийн одонгоор 2, Цэргийн гавьяаны одонгоор 4, Цэргийн хүндэт медалиар 5, Шударга журам медалиар 14 хүнийг ийнхүү шагналаа

Эрэн хайх ажиллагаанд мэргэжлийн ур чадвар тэсвэр хатуужил, идэвх зүтгэл гарган ажилласан алба хаагчдын төлөөлөлд Монгол Улсын Шадар сайд талархал илэрхийлж, ажлын амжилт эрүүл энхийг хүсэн ерөөв. Цаашид Онцгой байдлын  бие бүрэлдэхүүний техник, хувцас хэрэгслийн хангамжийг сайжруулах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, төсвийг нэмэгдүүлэхэд ихээхэн анхаарч байна.  Авч хэрэгжүүлж буй арга хэмжээг улам эрчимжүүлнэ гэв  гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Зарлигаар шагнуулсан алба хаагчдын нэрс

Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор

1.  Жамсрангийн Баяртогтох /ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн аврах  ажиллагааны зааварлагч/

2.  Лувсангийн Баясгалан /Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн орлогч дарга/

Цэргийн гавьяаны одонгоор

3.  Ядамбатын Сэргэлэн /ОБЕГ-ын Аврах тусгай ангийн Агаарын ажиллагааны салбарын бүлгийн дарга, шүхрийн зааварлагч/

4.  Бямбаагийн Амарсанаа /Завхан аймгийн ОБГ-ын Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч/

5.  Сосорбарамын Энх-Амгалан /Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн нисдэг тэрэгний техникч/

6.  Дамбийгийн Хүдэрмөнх /Завхан аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн дарга/

Цэргийн хүндэт медалиар

7.  Даваацэрэнгийн Мөнхбат /Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны дарга/

8.  Төмөрбаатарын Батсайхан /ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн Агаарын ажиллагааны салбарын бүлгийн дарга, шүхрийн зааварлагч/

9.  Сэмбэрүүгийн  Даваажаргал /Ховд аймгийн ОБГ-ын Эрэн хайх, аврах ангийн захирагч/

10.  Түдэвваанчигийн Отгонбаяр /Завхан аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч/

11.  Дашзэвэгийн Батхишиг /Завхан аймаг дахь Цагдаагийн газрын дэд дарга бөгөөд Эрүүгийн тасгийн дарга/

Шударга журам медалиар

12.  Базарсадын Ганболд /ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын мэргэжилтэн/

13.  Батхүүгийн Отгонжаргал /ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн Холбооны тусгай бүлгийн дарга/

14.  Бат-Очирын Ганзориг /ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн шүхэрчин нисэх төхөөрөмжийн нисгэгч/

15.  Дэмиддагваны Батсүмбэр /ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн нисэх төхөөрөмжийн техникч/

16.  Галиндэвийн Маналжав /Завхан аймгийн ОБГ-ын аврагч- химич/

17.  Сэрээтэрдоржын Бадам-Очир /Завхан аймгийн ОБГ-ын аврагч-гал сөнөөгч/

18.  Уртнасангийн Нямдаваа /Завхан аймгийн ОБГ-ын аврагч-гал сөнөөгч/

19.  Лхагваны Энхтуяа /Увс аймгийн ОБГ-ын аврагч жолооч-холбоочин/

20.  Мөнхбатын Алтансүх /Говь-алтай аймгийн ОБГ-ын аврагч-химич/

21.  Бекейханы Күнтуган /Баян-Өлгий аймгийн ОБГ-ын аврагч гал-сөнөөгч/

22.  Бэхтулганы Цулбуур /Баянхонгор аймгийн иргэн/

23.  Очирбатын Бат-Өлзий /Завхан аймгийн ЗДТГ-ын нярав/

24.  Баярсайханы Алтангадас /Завхан аймгийн уулын спортын тамирчин/

 

25.  Жанчивцамбаны  Амгаланбаяр /Завхан аймгийн Отгон сумын засаг дарга/

 

 
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ