...
...

Дуучин Дэлгэрмөрөн ”Нойтон хүйтэн бандааш нөгөөдүүлийг хайрах л хамгийн муухай байлаа”

 

Уржигдар нийслэл хотод орсон их цаснаар хэн хүнгүй баярлан хөөрөөд авав. Харин маргааш нь үүссэн их халтиргаа гулгааны үеэр халтирч унаагүй хүн ховор биз ээ. Дуучин Дэлгэрмөрөнг ч мөн энэхүү зовлон тойроогүй дайраад гарчээ. Тоглолтонд орох нээд хун шиг цагаан хослолтой явсан дуучин залуу машинаасаа буумагцаа тас гэдэргээ савж унаснаас болж олны өмнө хөлдүү шавхайтай хослолтой тайзнаа гарч хүндхэн өдрийг туулжээ. Тэрээр энэ тухай өөрийн хөгжилтэй түүхээ олон нийтийн сүлжээнд ийнхүү нийтэлжээ : 

 

 

"За өчигдөр би Монгол бөхийн өргөөнд хун цагаан хос костьюмтай хүн л машинаасаа буулаадаа. Яаааг хөлөө тавиад л зүгээр л ар нуруугаараа орон дээрээ унтаж байгаа юм шиг гэдэргээ саван халтирч унаваа. Хүйтэн шавхай хувцас нэвтэлж нов нойтон би яаран бослоо. Хажуугаар зөрсөн хүн бүхэн санаа алдахын оронд савж унах юм. Савж  унахдаа бас өөрсдөө савж унах юм. Тэрийг нь харсан би бас савж уналаа. Үхтлээ инээлээ. Уг нь цав цагаан хувцас неон гэрлийн чимэгт сак харагддагсан. Харин тэр орой хав харанхуй бүүдгэр гэрэлд "Тэнгэрийн бүсгүй" дуугаа дуулваа. Техникчээс нь санаа зовж үзэгчдээс ичин нуугдах маягтай нуруугаа далдлах маягтай дуулах нь хөөрхий бас мөн сайхан сэтгэлээ айн? Учир нь урд тал нь цагаан ар тал нь шалбаагтай шавхайтай нойтон хүн хүний тоглолтын төлөө ингэж явлаадаа. Өө нээрээ салфетик асуусан чинь ширээний алчуур байдагдаа, шар, улаан, ногоон өнгөтэй. Тэрийг өгдөг юм даа. Одоог хүртэл гутлаа харахаар уур хүрсээр л байна. Хүнд жинтэйг хэлэх үү. Тэнцвэрээ олох гэсэн гэнэтийн хөдөлгөөн одоо ч биенд хөндүүр түгээж байнадаа. Гэхдээ хамгийн муухай мэдрэмж юу байсан гээч? Нойтон хүйтэн бандааш нөгөөдүүлийг хайрах байлаа. Болгоомжтой байцгаагаарай. Гангарч биш халтирахгүй яваарайдаа" хэмээсэн байна. 

 

 

 

 

 

 

 

 

Ж.Сондор

Эх сурвалж : ZONE.MN

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ