Үүрийн таван жингээр гарч, үдшийн бүрий болтол халуунд халж, хүйтэнд хөрж, хотынхоо өнгө үзэмжинд анхаарч ажилладаг хүмүүс бол “шар хантаазтнууд” буюу ТҮК-ийн ажилчид байдаг.
“Учралын намар”, “Миний Нандин”, “Шөнийн бороо” зэрэг дуунуудаар олны сонорыг мялаасан дуучин Г. Дэлгэрцогт “Үлэмжийн гоо” тоглолтын товоо гаргаад байгаа билээ.
Өнөөдөр “Үлэмжийн гоо” тоглолтын багийнхан Нийслэлийн 3 дүүргийн ТҮК-ний ажилтануудад сэтгэлийн бэлэг болгон тоглолтын урилгыг гардууллаа.
Үлэмжийн гоо бүхнийг хамтдаа дуулан өнгөрүүлэх урилгыг тэд баяртайгаар хүлээн авлаа.
Тус тоглолт энэ сарын 08-нд Монгол бөхийн өргөөнд ганцхан удаа болно.
Б. Мөнхжаргал
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250