Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өчигдөр буюу 2017 оны 11 сарын 09-ны өдөр 100 хувийн ирцтэйгээр хуралдан нийслэлийн хэмжээнд шийдлээ хүлээсэн зарим асуудлуудтай холбогдох шийдвэрүүдтийг гаргалаа. Тухайлбал, Нийслэлийн өмчийн бүртгэлээс зарим барилга байгууламж хасч актлах, шагналд тодорхойлох, ой тэмдэглэх зөвшөөрөл олгох, НИТХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах зэрэг асуудлыг хэлэлцсэн байна. Мөн тэргүүлэгчдийн хурлаас 11 сарын 15-ны өдөр буюу ирэх долоо хоногийн лхагва гарагт НИТХ-ын ээлжит бус хуралдааныг хуралдуулахыг зарлалаа.
НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар Нийслэлийн Засаг даргын 2017 оны үндсэн чиглэлийн явц, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэлэлцэж батлах, Нийслэл хотын агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр 5-9 дүгээр сард хэрэгжүүлсэн төлөвлөгөөний биелэлтийг хэлэлцэхээр тогтжээ.
Тэргүүлэгчдийн хуралдаанаар Нийслэлийн ИТХ-ын ээлжит 12-р хуралдааныг энэ сарын 24-нд хуралдуулахаар товлосон байна. НИТХ-ын ээлжит хуралдаанаар дотоод зохион байгуулалтын тухай асуудлыг хэлэлцэнэ гэж НИТХ-ын хэвлэлийн албанаас мэдээллээ.
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250