...
...

“Ногоон технологитой хороо” төсөлд шалгарсан хороодын батламжийг гардууллаа

Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газраас гэр хорооллын суурьшлын бүсэд агаар болон хөрсний бохирдлыг бууруулах, иргэдийн эрүүл аюулгүй орчинг бүрдүүлэхэд иргэдийн оролцоог нэмэгдүүлэхээр иргэдээс гарсан шинэ санал, санаачилгыг дэмжиж, дэвшилтэд техник технологийг нэвтрүүлэх зорилгоор “Ногоон технологитой хороо” төсөлд шалгарсан хороодод Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд батламжийг нь гардуулан өглөө.   

“Ногоон технологитой хороо” төслийн хүрээнд:

1.Сэргээгдэх эрчим хүч: Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо ногоон чулуутын 11 дүгээр гудамж 94 тоотын 2 айлыг нарны панелиар цахилгааны хэрэглээ болон халаалтыг, Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Өлзийт тосгоны 10 айл, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Жаргалан тосгоны 10 айл, БЗД-н 20-р хороо Бугын аманд 10 айлуудыг сэргээгдэх эрчим хүч бүхий нарны панелиар цахилгааны хэрэглээг шийдвэрлэсэн.

Гэрэлтүүлэг шаардлагатай Сонгинохайрхан дүүргийн 32, 22, 20, 31 хороо, Сүхбаатар 13, 14, 17, 18 хороо, Баянгол дүүрэг 9, 11 хороо, Баянзүрх дүүрэг 17, 5, 11, 27 хороо, Хан-Уул дүүрэг 14-р хороодод нарны эрчим хүчээр ажилладаг гэрэлтүүлгийн ажлыг тус тус хийсэн.

2.Зуухны шүүлтүүр: Баянгол дүүргийн 46 дугаар сургуульд суурилуулах Синтетик платин катализатор /Зуухны шүүлтүүр/ буюу хорт утааг шүүгч суурилуулсан.

3.Цахилгаан халаагуур: Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд хэрэгжүүлсэн Монгол инженерүүдийн зохион бүтээсэн хэт ягаан туяаны цахилгаан халаагуураар 10 айл, Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо 37 дугаар гудамжны 10 айлд бүрэн ухаалаг эрчим хүчний өндөр хэмнэлттэй цахилгаан ялтсан халаалт, Сүхбаатар дүүргийн 16-р хороо 10 айлд ялтсан шалны халаагуур, Сонгинохайрхан дүүргийн 31-р хорооны 10 айл, Чингэлтэй дүүргийн 7, 8 дугаар хорооны нийт 20 айлд Монгол гэрийн Квант 23 цахилгаан халаалтын төхөөрөмжийг суурилуулах ажлыг тус тус хэрэгжүүлсэн. Мөн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд байрлах “Одонт манал” өрхийн эрүүл мэндийн төвийн 210 м-тай хатуу түлшт нам даралтын зуухыг цахилгаан уурын зуухаар сольж суурилуулах ажил, БГД-н 21, 22-р хороодын байранд нам даралтын зуухыг буулгаж цахилгаан ууран бойлер суурилуулах ажлыг хэрэгжүүлсэн байна.

 4.Тохижилт: Гэр хорооллын суурьшлын бүсэд Сүхбаатар дүүргийн 19, 16, 1, 17, 12, 20, 15, 2-р хороод, Хан-Уул дүүргийн 13-р хороо, Баянгол дүүргийн 9, 14, 21-р хороодод нарны эрчим хүчээр ажилладаг гэрэлтүүлэгтэй тохижилтын ажлуудыг хийгээд байна. Төслийн хүрээнд мөн  сэргээгдэх эрчим хүч буюу нарны панелиар 2 айлын цахилгааны хэрэглээ болон халаалтыг, эрчим хүчний хүрэлцээгүй 30 өрхийн цахилгааны хэрэглээг бүрэн шийдвэрлэсэн. Эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан халаагуурыг 62 өрхөд, төвийн шугамд холбогдоогүй гурван төрийн байгууллагад цахилгаан халаагуурыг тус тус суурилуулжээ. Гэр хорооллын суурьшлын бүсийн 13 байршилд хороодод гэрэлтүүлэг хүрэлцээгүй 16 хороонд нарны энергиэр ажилладаг эрчим хүчний хэмнэлттэй гэрэлтүүлэг зэрэг ажлуудыг тус тус хийж гүйцэтгээд байна. БГД-н 21, 22-р хороодын байранд нам даралтын зуухыг буулгаж цахилгаан ууран бойлер суурилуулах ажил, Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Өлзийт тосгоны сэргээгдэх эрчим хүчээр 10 айлын цахилгааны хэрэглээг шийдвэрлэсэн байна.

Сүхбаатар дүүргийн 19-р хорооны тохижилт, Сүхбаатар дүүргийн 16-р хороо Эрчим хүчний хэмнэлттэй шалны халаагуур, Сүхбаатар дүүргийн 20-р хороо тохижилт, мөн гэрэлтүүлэг шаардлагатай Сонгинохайрхан дүүргийн 32, 22, 20, 31 хороо, Сүхбаатар 13, 14, 17, 18 хороо, Баянгол дүүрэг 9, 11 хороо, Баянзүрх дүүрэг 17, 5, 11, 27 хороо, Хан-Уул дүүрэг 14-р хороодод нарны эрчим хүчээр ажилладаг гэрэлтүүлгийн ажлыг тус тус хийсэн байна.

Сүхбаатар дүүргийн 15-р хорооны тохижилт, СХД-н 28-р хороо цахилгааны хэрэглээ болон халаалт, СХД-н 21-р хороо Жаргалант тосгон 10 өрхийг хэрэглээний цахилгаан, БЗД-н 2-р хороо 10 өрх Монгол инженерүүдийн зохион бүтээсэн халаагуур, Чингэлтэй дүүргийн 7, 8, 13-р хороодод эрчим хүчний хэмнэлттэй халаагуур, БГД-ийн 46-р сургуулийн уурын зууханд шүүлтүүр тавьсан зэрэг ажлууд “Ногоон технологитой хороо” төсөлд шалгарчээ гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ