...
...

П.Шүүдэрцэцэг: Бид бие биенийгээ баярлуулж гэнэтийн бэлэг барих их дуртай

Шүүдэрхэн буюу залуу жүжигчин П.Шүүдэрцэцэг маань элдэв хэл аманд хэтэрхий өртөмтгий. Сүүлийн үед цахим ертөнцөөр түүний бүжиж буй бичлэг олныг шуугиулаад авсан. тэрбээр муугүй бүжигчин билээ. Тэгвэл эелдэг хөөрхөн энхрий ялдам Шүүдрээгийн төрсөн өдөр өчигдөр тохиож гэнэтийн бэлгэндээ дарагджээ. Тодруулбал "Сайхан охидын минь барьсан гэнэтийн бэлэг. Жил бүр л гэр дотор минь л байж байдаг боллоо шүү. Бид бие биенийгээ баярлуулж гэнэтийн бэлэг барих их дуртай.
Сэтгэл итгэл хайр бүхэн шингэж гэрэл цацарсан та нартаа маш их хайртай. Баяр гунигийг минь хуваалцдаг та нартаа үргэлж баярладаг юм шүү , баярлаж уйлдаг, инээж өмөлздөг сонин өдөр байдаг. Аргагүй биздээ дөнгөж төрсөн хүүхэд тийм л байдаг. Энэ өдөр миний мэндэлсэн өдөр шүү дээ. Ижийдээ баярлалаа. Ижий минь та урт наслаарай. Намайг төрүүлэх гэж энэ өдөр их зовсон шүү дээ. Хайртай шүү ээж минь. Ард талд минь бат зогсдог асаалттай Танк минь" хэмээжээ.

А.Тэмүүл

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ