...
...

А.Баярцэцэг: Хүн бүхэнд хувийн орон зай, боломжтой цаг мөч, боломжгүй цаг мөч гэж бий!!!

Зураг даруулна гэдэг сүүлийн үед эрчимжиж юм л болбол утсаа шүүрч аваад боломжит цаг мөчийг алдахаа больсон цаг үе билээ. Олны танил эрхмүүдийн зарим нь энэ үйлдлээс бүр залхсан байдаг. Бүр бяцхан од Э.Бат-Энэрэл хүртэл зургаа даруулах хүсэлтэй иргэд, шүтэн бишрэгчдээсээ залхаж ядардаг сураг бий. Нэг талаараа арга ч үгүй биз дээ. Тэгвэл өчигдөрхөн 2016 оны Дэлхийн миссийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон мисс А.Баярцэцэгтэй зургаа даруулах гэсэн иргэн эвгүй байдлаар түүнийг шүүмжилжээ. Үүнд бухимдсан бүсгүй цахим хуудсаараа дамжуулан "Гэрийнхээ гадаа хөдөөнөөс орж ирсэн, тоос шороотой хувцастай, ядарчихсан, ачаагаа боож баглахад хүнд тусалж байгаа, яаруу сандруу явж байхад хүүхэдтэй зургаа авахуулчих гэсэн гэр бүлд уучлаарай ахаа, одоо боломжгүй байна, дараа авахуулъя тэгэх үү гэж хэлснээс хүүхдийнх нь өөртөө итгэх итгэл үгүй болоод хүн амьтантай ч зургаа авч чадахгүй болоход хүрлээ гэж эцэг эх нь гомдоллохыг яаая даа байз...Хүн бүхэнд хувийн орон зай, боломжтой цаг мөч, боломжгүй цаг мөч гэж байдаг гэдгийг хүндэлнэ гэдэг өөрөө мэдрэмж шүү дээ" хэмээжээ.

А.Тэмүүл

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)

Онцлох мэдээ