Гурван бүдүүн хамтлаг 10 гаруй жил уран бүтээлээ туурвиж сонсогчдодоо хүргэсээр ирсэн билээ. Тэд олон жилийн хөдөлмөрийн үр шимээ үзэхээр арван хоёрдугаар сарын 1-нд “Хязгаар үгүй” бие даасан тоглолтоо хийхээр бэлтгэж байгаа юм. Нэг хэсэг олон нийтийн дунд хамтлаг нь тарсан мэтээр яригдаж байсан ч тоглолт хийх сураг тухайн мэдээллийг худал гэдгийг баталжээ. "Гурван бүдүүн" хамтлагийн дуучин Б.Учрахбаяр Монголын урлагийн салбарт эмэгтэй дуучид эрэгтэй хүмүүсийг бодоход од болоход илүү амархан байдаг хэмээн ZINDAA.MN сайтад өгсөн ярилцлагадаа дурджээ. Тодруулбал,
"Монголд ер нь эмэгтэй дуучид гарахад маш амархан байдаг. Яагаад гэвэл эмэгтэй дуучдад спонсор их олддог. Гэтэл төд удалгүй тэд тарчихдаг. Яагаад гэвэл баян хүнтэй суугаад алга болцгоодог. Гэтэл эрэгтэй хамтлаг, дуучид зах зээл дээр гарна гэдэг маш хэцүү. Юуг нь нуух юм бэ. Үнэн шүү дээ." Үүнтэй санал нийлэх хэр олон хүн байгааг бурхан л мэдэх биз ээ...
А.Тэмүүл
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250