...
...

Онцгой байдлын албаны 20 алба хаагч Энэтхэг улсад суралцаж байна

Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газартай хамтран Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлыг 2018 оны долдугаар сарын 16 -19-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна.

 Бага хурлыг зохион байгуулахтай холбогдуулан Онцгой байдлын албаны алба хаагчдын гадаад хэлний мэдлэгийг дээшлүүлэх чиглэлд хамтран ажиллах талаар ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, Энэтхэгийн Элчин сайдын яаманд хүсэлт хүргүүлсэн.

Уг хүсэлтийг Энэтхэгийн элчин сайдын яам хүлээн авч, шуурхай шийдвэрлэн Онцгой байдлын албаны алба хаагчдыг тус улсын Засгийн газрын тэтгэлэгтэйгээр  англи хэлний сургалтанд хамруулахаар болсон юм.

Энэтхэгийн Шинэ-Дели хотноо 2017 оны 11 дүгээр сарын 20-нд эхэлсэн тус сургалт  2018 оны 02 дугаар сарын 10-ныг хүртэл буюу гурван сар үргэлжлэх юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

 
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ