Загвар өмсөгч А.Баярцэцэг буюу Бэллад найзууд нь гэнэтийн бэлэг барьжээ. Үүнд сэтгэл нь хөдөлсөн тэрбээр цахим хуудаснаа "Аль хэдийн тэмдэглэчихсэн юм чинь өнөөдөр ээжийгээ л баярлуулна даа гэж бодоод өрөөндөө ганцаараа амьдралынхаа 26 жилийг бодонгоо өөрийгөө ямар азтай хүн бэ гэдгээ илүү ухаарах шиг болж өдрийн тэмдэглэлээ бичиж байтал 00 цаг. Амьдралын маань сайхан найзууд яг л 10 жилийн хүүхдүүд шиг цэцэг тэврээд, лаа асаагаад орцонд сэмээрхэн хүлээж байх юм... Би хайранд ургасан цэцэг. Та нартаа хайртай шүү" хэмээн баярласнаа илэрхийлжээ.
Хүний амьдралын бас нэг утга учир найз нөхдөд оршдог гэдэг юутай үнэн...
Бэлтгэсэн: А.Тэмүүл
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250