...
...

Х.Бадамгэрэл: "Гоёл" наадам 30 жилийн турш моделиудад урам зориг өгсөөр ирсэн

"Гоёл" наадам өчигдөрхөн 30 жилийн ойгоо тэмдэглэлээ. Олны ам дамжсан яриа ортой гэдэг үг бий. Хүн болгон Монголын томоохон загварын шоу "Гоёл" наадмыг хуурамч гэж нэрлэх нь бий. Үүнтэй багагүй загвар өмсөгч санал нийлдэг. Тодруулбал Болормаа багшаар толгойлуулсан "Монгол модель" агентлаг тэр чигтээ эсрэг байр суурьтай байдаг нь нууц биш. Тэгвэл үүний эсрэг загварын томоохон төлөөлөл болсон Х.Бадамгэрэл албан ёсны цахим хуудсаараа дамжуулан үзэл бодлоо илэрхийлжээ. Тодруулбал,

"Хайрлан хүндэтгэдэг Гоёл наадам маань 30 жилтэйгээ золголоо. Хэн юу гэж мэдэхгүйгээ мэдэмхийрэн энэ наадмын талаар дүгнэдэг элдэв бүх зүйлсийг үл тоон хамгаалан хайрладаг гэдгээ бахархалтайгаар хэлнээ. Энэ наадам 30 жилийн турш олон моделиудад урам зориг өгсөөр сургаж сайжруулсаар ирсэн юмаа. Ийм хэмжээний түүхтэй загварын салбарт хүчтэй хувь нэмэр оруулсан наадам Монголд байхгүй билээ. 
Өнөөдөр Гала тоглолтоор уулзацгаая. 30 жилийн ойн баярын мэндийг Гоёл наадмын бүх эд эс бүхэнд хүргэе ээ. Баярлалаа" гэв.

А.Тэмүүл

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (2)

Онцлох мэдээ