Бодит амьдрал дээрхи Робинзон Крузо бол хуучин долларын тэрбумтан байсан 73 настай Австрали эр болох Дэвил Глашоон юм. Тэрээр 1987 оны санхүү эдийн засгийн хямралаар өөрт байсан бүхнээ алдсан бөгөөд үүний үр дүнд ганцаараа байхыг хүсэн Австралын хамгийн хойд хязгаарт орших нэгэн бяцхан аралд ганцаараа амьдрах болсон байна. Тэрээр 1997 онд уг аралд нүүн ирж өдгөө 20 дахь жилийнхээ нүүрийг үзэж байгаа юм. Тэрээр энд амьдрах дуртай гэдгээ сэтгүүлчдэд чөлөөтэй хэлдэгээс гадна энд ядаж л террористуудын халдлагаас айх айдасгүй амьдардаг юм хэмээн хошигножээ. Тэрээр мөн сүүлийн жилүүдэд ганцаараа байхаас уйдаж эхэлсэн бөгөөд өөртэй нь хамт амьдрах хүн байгаа эсэхийг хайн дата аван тиндэр, фэйсбүүк зэрэг аппликейш ашигладаг болсон байна.
Н.Норжоо
Эх сурвалж: Breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Yadaj zov bichij surmaar yima.Boon aldaa tinder gej yu bdag yum bol?.