...
...

Хүслийн модонд шивнэсэн хүсэл биелдэг

Гандантэгчинлэн хийдэд “Хүслийн мод” гэж нэрлэгдэх нэг модон багана бий.
Анх Гунгаачойлин сүмийн гол дөрвөн багана модны нэг байсан. Их хэлмэгдүүлэлтийн үед хийдийг галдан шатаахад Гунгаачойлин дацангаас шаталгүй бүтэн үлдсэнтэй холбоотой.
Монголчууд сүм хийдийн гол баганыг босгохдоо газар шинжиж залуу, яргүй цэвэрхэн мод сонгож авчран аравнайлж босгодог заншил уламжлалтай.
200 гаруй жилийн өмнө баригдах үед оршоосон аравнай олон ламын хурлын адис жинлав түүний дээр олон түмний хүсэл шингэсээр өнөөг хүртэл хадгалагдаж иржээ.

Цагаан дарь эх бурхны дүр авч ирэхийг захисан ээжийн домогт гардаг хээрийн чулууг бурхан болтол сүсэглэх ард түмний минь чин бишрэл энэхүү шүтээнд шингэсэн нь дамжиггүй. 

А.Хишигдэлгэр

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (3)

Онцлох мэдээ