...
...

Б.Одончимэг: 10 мин ч зогсоочихгүй хөлдөөж алах гэж байна шүү дээ...

Хөхүүрийн ам цаашилж хүйтний эрч чангарч буй энэ өдрүүдэд хэн хүнгүй зузаан хувцсаа өмсөж өвөлдөө бэлтгэсээр буй. Цаг наргүй ажиллаж байгаа ч хаа нэг агаар амьсгалж зуны налгар өдөр шигээ гадаа зогсох зарим нэгэнд хэцүү байгаа бололтой. Тодруулбал ДБЭТ-ийн залуу жүжигчин Одноо "Ёоо өдөр нэг агаарлая гэсэн чинь 10 мин ч зогсоочихгүй хөлдөөж алах гэж байналээ шдээ энэ өвөл гуай" хэмээн уцаарлан бичиж хошуугаа цорвойлгосон зургаа цахим хуудаснаа байршуулжээ. Энэ долоо хоног өнгөрсөн өдрүүдийг бодоход арай дулаахан байгаа ч  ес ч эхлээгүй байгааг санах хэрэгтэй. Нэг ес эхлэхэд нэрмэл архи хөлдөж хоёр ес эхлэхэд хорз архи хөлдөнө гэхчлэн есөн ес хүртэл багагүй хугацаа байгаа шүү. Тэр болтол тэсээд л гардаг юм шүү нөхдөө...

А.Тэмүүл

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (12)

Онцлох мэдээ