...
...

Дуудлага худалдаанд оролцох хүсэлт ирээгүй учраас цуцлагдлаа

Газар эзэмших, ашиглах эрхийн нээлттэй дуудлага худалдааг өнөөдөр зохион байгуулахаар зарласан ч оролцох хүсэлт ирээгүй учраас цуцлагдлаа. Дуудлага худалдааны зарыг сарын өмнөөс олон нийтэд түгээж байсан боловч нэг ч иргэн, ААН-ээс дуудлага худалдаанд оролцох хүсэлт ирүүлээгүй байна. Барилга хот байгуулалтын сайдын 2015 оны арванхоёрдугаар сарын 7-ны өдрийн 234 тоот тушаалаар дуудлага худалдааны анх үнийг хэт өндөр тогтоосноос үүдэн ийнхүү оролцох хүсэлт буураад байгаа юм.

Нийслэлийн Газрын албанаас нийслэлийн Засаг даргын удирдлагын зөвлөлийн хурал, НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар саналаа оруулаад дуудлага худалдааны анхны үнийг бууруулах шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрч БХБЯ-нд хүсэлтээ хүргүүлсэн байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар ямар нэгэн шийдвэр хариу ирээгүй, хүлээгдэж байна. 

Энэ удаагийн дуудлага худалдаагаар Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Налайх, Багахангай, Багануур зэрэг 6 дүүрэгт үйлдвэрлэл үйлчилгээ, амины орон сууц, аялал жуулчлал, аж ахуй, орон сууц, зочид буудлын зориулалтаар 30 байршлын 160.77 га газрыг худалдахаар зарлагдсан гэж нийслэлийн газрын албанаас мэдээллээ.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)
  • Энэ чинь зүгээр авчихсан газраа үнэд хүргэж зарахын тулд л тийм үнэ таьж дуудлага худалдаа ч гэх шиг бүр улаан цагаан хууль зөрчсөн үйлдэл хийж байгаа юм байна л даа. Удахгүй Өмнөговь аймгийн газар нутгыг дуудлага худалдаагаар зарна гээд дуудлага худалдаа зарлах юм байна л даа. Миний нутгын газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг гэдэг үг байдаг байхаа.

Онцлох мэдээ