Дуучин реппер Дөлгөөн өөрийн карьеараа 4 жилийн өмнө Universe Best Songs наадмаас амжилттай эхлүүлж "20 нас", "Маамуу нааш ир" хэмээх дуунуудыг гаргаж залуусыг байлдан дагуулж байсан удаатай. Тэрбээр саяхан эх орондоо эргэн ирж "Fuck love" хэмээх шинэхэн уран бүтээлээ гаргажээ. Үүнтэй холбогдуулан анхны ярилцлагаа ТВ-5 телевизийн "Зэвүүн яриа" ток шоунд өгсөн байна. Реппер Дөлгөөн тус ярилцлагын үеэр олон сонирхолтой сэдвээр чөлөөтэй ярилцсан ба өөртэйгөө адил Монгол эмэгтэй репперүүдийг сонсдоггүй, мэддэг ч үгүй хэмээсэн юм. Бүр Монгол дууг ч тэр бүр сонсоод байдаггүй гэв. Гэхдээ эмэгтэй дээр үеийн хар арьстай эмэгтэй репперүүдийн дууг бол сонсдог байсан гэдгээ хэлсэн билээ. Хэнийгээ сонсож юугаа дуулах нь хувь хүний сонголт билээ. Ингээд түүний шударга яриаг хүлээн авна уу...
А.Тэмүүл
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
яахав дээ хүн болгон л өөр өөрийн гэсэн бодолтой байдаг шүү дээ дөлгөөн өөрийнхөөрөө л байна ш дээ амжилт хүсьэ.