...
...

Баян болохыг хүсдэггүй хэн байна...

Баян болохыг хүсдэггүй хэн байх билээ. Энэ талаарх зөвлөгөөнүүд олон сайт, ном, сонин сэтгүүл дээр гардаг билээ. Харин энэхүү 4 зүйлийг гол баримтлал болговол баяжих тун ойрхон болж байгаа юм.

1 дэх зүйл

Баян болох хамгийн эхний алхам бол баян хүн шиг сэтгэж, бодож сурах хэрэгтэй юм. Энэ юу вэ гэхлээр баян хүн мөнгөө яаж өсгөх вэ? гэж боддог байхад ядуу хүн олсон мөнгөө яаж үрэх талаар л боддог гэнэ. 

Ядуу хүн - Цалин болон мөнгөтэй болохын сургаар нөгөө орж ирэх мөнгөө аль хэдийн толгойдоо үрчихсэн байдаг гэнэ. 

Баян хүн - Цалин болон мөнгөтэй болох сургаар энэ мөнгийг хэрхэн өсгөх вэ хэрхэн эргэлтэнд оруулах вэ? гэсэн бодол толгойд нь эргэлдэж байдаг гэнэ.

2 дахь зүйл

Та өрөнд ороод байна уу? Хяналтгүйгээр мөнгөө үрээд байна уу? Мөнгөө зөв зарцуулж сурмаар байна уу? Та цалингаа авчаад юунд ч үрсэн нь мэдэгдэхгүйгээр дуус ч байгаад гайхдаг уу? Энэ бол бараг хүн бүрт тохиолддог асуудал. Энэ асуудал нь ямар чхяналтгүй, төлөвлөгөөгүйгээр мөнгөө үрсэнээс л болж байгаа хэрэг юм.

Яаж мөнгө олохыг бүгд мэддэг харин түүнийгээ хэрхэн зарцуулахыг саяас нэг л хүн мэддэг гэж “Гени Дэвид Торо”  мөн зөв хэлжээ.

Энэ ч утгаараа Баян болох 2 дахь зүйл бол Мөнгөтэй харилцах, Хадгалж хуримтлуулах тэр ухаан юм. 

Орлогоороо биш хэмнэснээрээ мөнгөтэй болно

Бүх амьдралдаа мөнгөө хэмнэх зуршлыг өөртөө бий болгож түүнийгээ хөгжүүлээрэй. Энэ бол мэдээж хялбар зүйл биш. Шийдэмгий байдал, зорилго эрмэлзэл, сэтгэлийн хүч тэнхээ их шаарддаг. Бүх зүйлээ хэмнэхийг хичээ. Мөнгийг нэг гэлтгүй зарж байхдаа маш болгоомжтой хандаж сур. Зарлага гаргах бүрдээ эргэлзэж бай. Хүмүүс ихэнхдээ ядуу байдаг гол шалтгаан нь хамаг мөнгөөрөө өөрийн мэдэлгүй хэрэгтэй хэрэггүй зүйл худалдан авч байдагт оршино. Өөртөө таалагдсан ямар нэгэн зүйлийг яах вэ гэлтгүйгээр шууд л худалдан авдаг. Эргээд авсан юм нь шаардлага хангахгүй буцаад хог новш болдог. Иймэрхүү зүйлүүд олон давтагдаад байвал мөнгө хадгалах мөнгөтэй болох нь хэзээ ч ургаш явахгүй, амжилт олохгүй. Мөн өрнөөс ч мултарч чадахгүй.

Хэмнэх нь зугаатай бөгөөд их энгийн. Хэмнэх талаар өөрийн үзэл бодол, сэтгэлгээг өөрчилж болно. Хэмнэх нь таныг саятан болгоно. Орлогоороо биш хэмнэснээрээ мөнгөтэй болно.

3 дахь зүйл

Энэ арга бол маш энгийн амархан бас хамгийн чухал нь. Та өөрөө баян болно гэдэгтээ итгэх хэрэгтэй. Хүн юу хүсч байна түүнийгээ л авдаг. "The secret" киноноос Таны амьдрал ямаршуу байх, Та хэн болохыг таны ухаандаа тээж явдаг мөрөөдөл, сэтгэл зүрхэндээ босгосон үлгэр дууриалал л тодорхойлоно. гэжээ Та өөрийгөө баян болж чадна гэдэгт итгэхгүй л бол та баян болж чадахгүй ээ. Нэгэн 1000 долларын илтгэл дээр илтгэгч нэг илтгэлд сууж байсан хүнийг босгоод та энэ танхимд хэдэн улаан өнгөтэй зүйл байгааг 30 минут харсны дараа хэлээд өгөөч гэжээ. 30 минутын дараа нөгөө хүн маш сайн хэлж гэнэ. Илтгэгч ногоон өнгөтэй юу юу байсан бэ? гэж асуухад энгийг сайн харсангүй гэжээ. Илтгэгч маш сайн байна. Хүн өөр юу харахыг хүснэ түүнийгээ л хардаг гэжээ. Эндээс баян болох 3 дахь зүйлийг ургуулан бодоод үзээрэй. 

4 дэх зүйл

Ер нь баян болон Амжилттай байх, аз жаргалтай байх гээд бүх л зүйлд 4 дэх зүйл чухал. Сур сур бас дахин сур ерөөсөө л энэ. Та өөрөө өдөр болгон оюунаа хооллох хэрэгтэй байнга сурч боловсрох хэрэгтэй. 

Та тиймээ та асар их баян болж чадна. Би итгэж байна. Таныг танихгүй би танд итгэж байна шүү дээ тэгэхлээр та өөртөө бүр ч илүү итгэх ёстой.

Бэлтгэсэн: А.Тэмүүл

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ