Жүжигчин О.Дөлгөөн буюу сүүлчийн Монгол Жулете алс холын АНУ-д гэр бүлийн хамт сурч ажиллаж байгаа билээ. Олны дундаас онцгой төрсөн хөөрхөн Дөлгөөн оюутны ширээнээсээ кино урлагт хөл тавьж өнөөдрийг хүртэл үнэнч зүтгэжээ. “Хайрын эрэлд”, “Амьдралд тавтай морил” "Single ladies 3" зэрэг хэд хэдэн кинонд гол болон туслах дүрүүдийг бүтээсэн юм. Тэрбээр хүнийг хэрхэн хайрлах талаар өөрийн үзэл бодлоо цахим ертөнцөд нийтэлжээ. Тодруулбал,
"Хүнийг хайрлана гэж юуг хэлэх вэ? Хайрлана гэдэг чи минийх гэж тамга дараад өмчлөхийн нэр биш юм. Хайртай гэж эхлээд хамтдаа явсан атлаа замын дундаас энийг чинь ч өөрчилмөөр, одоо чи энийгээ засчих тэгвэл л "миний хүссэн хүн" болох гээд байна гэдэг ердөө хувиа хичээсэн үйлдэл төдий. Өөрчлөөд л, өөрчлөөд л байх юм бол анхнаасаа тэр хүнийг сонгох хэрэг байна уу? Хүнийг ойлгож, хүлээн авч хайрлана уу гэхээс өөрчилж хайрладаггүй юм билээ. Хайртай хүндээ өөрийнхөөрөө дэвэн дүүлж цэцэглэхийг зөвшөөр харин чи өөрөө хажуунаас нь харж дэмжихийг хайр гэнэ үү гэхээс минийх гэж хайрцаглаад далавчтай явхад нь дурласан атлаа тэр далавчийг нь бусдад үзүүлэхгүй гэж харамлан тасдахыг хайр гэдэггүй. Хүнийг хайрла, өөрчлөхгүй өөрийнхөөр нь хүлээн авч хайрла, хамтдаа нисэхийн тулд бие биенээ сул тавьж дүүлэн нисүүл. Хайрлаж хамтдаа байхын шалтгаан ердөө их энгийн. Ганцаараа туулах зовлонг хоёулаа туулан нимгэлж, ганцаараа амсах жаргалыг хоёулаа хуваан ихэсгэх...үүнийг л хайр ба амьдрал гэнэ." хэмээжээ.
А.Тэмүүл
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250