...
...

Эрүүл ажлын байртай шилдэг байгууллага шалгаруулна

Тасралтгүй нэмэгдэж буй халдварт бус өвчний нийтлэг эрсдэлт хүчин зүйлийг бууруулах, эрт илрүүлгийг нэмэгдүүлэх, өвчлөл, түүний хүндрэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн “Эрүүл ажлын байр“ удирдамж батлагдсан.

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, есөн дүүргийн Засаг даргын тамгын газар тус удирдамжийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа юм. “Эрүүл ажлын байр“ удирдамжийг хэрэгжүүлж, эрүүл ажлын байр бүрдүүлсэн нийслэлийн шилдэг байгууллагууд энэ сарын 26-ны өдөр тодорно гэж нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ