Олон нийтийн дунд өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж бусдад сайн талаараа үлгэр дууриалал болсоор буй Б.Цэцэг хайр дурлалаас хөндийрөөд багагүй хугацаа өнгөрч байгаа билээ. Тэрбээр төрөх үедээ хэт их таргалж өнгө үзэмж, гоо сайхнаа алдаж байсан хэдий ч хичээл зүтгэлийнхээ хүчээр өнөөдрийн амжилтаа бүтээсэн юм. Тэгвэл энэ сайхан бүсгүй цахим хуудаснаа хайраа илчлэх талаар "Солонгос кинон дээр гардаг шиг дурлал байдаг болов уу хаха эрчүүд нь зүгээр л арай л гоё хайраа илчлэх юм" хэмээн бичжээ. Эмэгтэй хүн л хойно зөөлөн хайр энхрийлэл, романтик болзоо, сэтгэл уярам үгсийг өдөр бүр сонсож жинхэнэ хайранд умбахыг хүсэлгүй л яахав. Гэхдээ Солонгос кино хааяа хэтрүүлэг ихтэй учраас тэр бүр ийм хайртай таарах хэцүү л байхдаа Цэцэг минь...
А.Тэмүүл
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250