...
...

Нийслэлийн “Шилдэг менежер” шалгаруулах “Хангарьд-2017” ёслолын ажиллагаа болов

Нийслэлийн “Шилдэг менежер” шалгаруулах “Хангарьд-2017” ёслолын ажиллагаа өчигдөр боллоо. Тус арга хэмжээнд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Амарсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд болон бусад албаныхан оролцов.

Ингээд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрийн Нийслэл Улаанбаатар хотод шилмүүст модыг шилжүүлэн тарьж, ногоон байгууламж, цэцэрлэгжилтийг нэмэгдүүлж, эмнэлгүүдийн гадна талбайг иж бүрэн тохижуулан, орон сууц, гэр хороололд бичил цэцэрлэгүүдийг шинээр бий болгож, авто зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлж, хотын инженерийн байгууламжуудын хэвийн найдвартай тасралтгүй үйл ажиллагааг ханган нийслэлчүүдийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа нэр төртэй биелүүлж, манлайлан ажилласан хөдөлмөрийг үнэлэн “Алтан Хангарди”-аар шагнасан юм.

Харин Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг “Мөнгөн Хангарди”, Нийслэлийн Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын дарга Ж.Батсайхан “Хүрэл Хангарди”-аар тус тус шагнууллаа.

Түүнчлэн тусгай байранд:

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Өлзийбаяр
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун
Улаанбаатар зам засвар, арчлалтын газрын дарга Ж.Чинзориг
Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир
Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Ц.Ариунбаяр
Нийслэлийн Хот тохижилтын газрын дарга Б.Бямбадорж нар шалгарлаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ