...
...

Таныг дур булаам харагдуулах хувцас

1.Бэлхүүсээрээ хэт бариун хувцас өмсөх хэрэггүй

Ихэнх эмэгтэйчүүд бариу хувцас сонгодог. Энэ нь тийм ч загварлаг харагддаггүй аж. Харин сул загвартай хувцсыг тохируулан өмссөнөөр илүү энгийн, загварлаг харагдах юм.

2. Ямар ч малгай  эмэгтэй хүнийг дэгжин харагдуулдаг.

Дэгжин, загварлаг малгай нь таныг нарны хурц туяанаас хамгаалаад зогсохгүй хүчирхэг, дэгжин харагдуулдаг байна.

3. Хөндлөн судалтай цамц

Энэ бол Франц бүсгүйчүүд шиг харагдах хамгийн энгийн арга юм. Сүүлийн үед эмэгтэйчүүд хөх, цагаан хөндлөн судалтай даавуун цамцыг өмсөх нь элбэг болсон шүү дээ.

4. Пүүз, кетнээс аль болох татгалз

Үдээсгүй кет болон сандаал нь чөлөөтэй хувцаслалтанд ч, үдшийн болзооны үеэр ч таныг эвгүй байдалд оруулахгүй. Түүнчлэн өндөр өсгийт өмсөхөөр бол, нэгэн хэвийн бус, илүү өвөрмөц, өнгөлөг загвартайгаас нь сонгохыг зөвлөж байна. Энэ нь таныг гал цогтой, дэгжин басхүү халуухан харагдуулж чадна.

5. Арзайгар үс

Үс чинь бага зэрэг долгиолж, сэгсийсэн байвал тэр чигт нь орхих хэрэгтэй. Бага зэрэг сэгсийсэн үс нь илүү өвөрмөц харагдана.

6.Эрэгтэй цамц

Энэ цамц нь цайвар өнгийн жийнсэн өмд, шортон дээр гайхалтай зохицох болно. Харин илүү этгээд, өвөрмөц харагдахыг хүсч байвал даавуун цамцаа индүүдэхгүй байсан ч болно.

7. Сул өмд өмсөх

Загварлаг, эмэгтэйлэг хэв маягтай цамц, футболкны доор эрэгтэй хүнийх шиг өргөн сул өмд өмсөөд, доогуур нь углааш, кет, өндөр өсгийт, алийг нь ч өмссөн та жирийн үеийнхээсээ илүү донжтой, дэгжин харагдах болно.

А.Тэмүүл

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ