1. Еврей ээж хүүхэддээ жишээ нь "Чи муу байна", "чи ч өөдгүй хүүхэд юм даа" гэж хэзээ хэлдэггүй, харин "Ийм сайн хүүхэд яагаад ийм тоогүй зүйл хийчихэв дээ", Тун ч тусгүй хэрэг болжээ" гэдэг байна. Алдаа гаргах, сахилгагүйтэх зэрэг нь хүүхдэд байх ёстой хэвийн зүйл гэнэ. Яагаад гэвэл тэд энэ амьдралд урд нь амьдарч үзээгүй бөгөөд бүхий л зүйлийг шинээр танин мэдэж байгаа.
Хүүхдийг хийсэн болгон дээр нь шүүмжлэх нь тус болдоггүй, харин ч нөхцөл байдлыг улам хүндрүүлдэг гэж үздэг аж. Иймд хүүхэд бол дандаа сайн хүүхэд, харин хийсэн үйл нь тусгүй, тааруу зүйл байж болно.
Ийм зүйл хийхэд хүргэсэн учир шалтгааныг нь олоод тайлбарлан таниулахад хүмүүжлийн гол ач холбогдол орших нь. Нэг үгээр хэлбэл хүүхдийг өөрийг нь биш, хийсэн үйлдлийг нь авч үзэх нь.
2. Еврейчүүд маш гэр бүлсэг. Хүүхдийн уралдаан, тэмцээн гээд бүхий л зүйлд эмээ өвөө, ээж аав гээд бүгд л очиж харагдах вий. Хүүхэд уралдаанд ороод хамгийн сүүлд ирсэн ч "Ээ, энэ хурдан хүүхэд чинь манай хүүхэд байна шүү дээ. Хурдан гүйдэг тэр сайхан хөлийг нэг харья даа.
Би багадаа яг ингэж эхлээд аажмаар хурдаа нэмсээр хамгийн хурдан гүйдэг сурагч болсон шүү.
Миний хүү яг л аав юм даа" гэнэ. Хөгжмийн хичээл авч эхэлсэн охин хийлээ чахруулан дуугаргахад эмээ босч хүндэтгэлтэйгээр алга ташин "Яг зөв өнгийг олж дуугаргалаа шүү. Авьяастай юм гээч. Миний өмнө ирээдүйн алдарт Ростропов зогсож байна шүү дээ" гэнэ. Ийм маягаар хүүхэд болгон л ирээдүйн алдарт Абрамович, Аршавин, Билл Гейтс болдог бөгөөд ийм итгэл үнэмшлээр өссөн хүүхэд зорилгодоо хүрэх тэмүүлэлтэй болдог байна.
Ээж хүн бол үр хүүхдийнхээ амжилт ололт, уналт босолт бүх зүйл дээр хажууд нь байх ёстой гэсэн зарчим энд үйлчилдэг.
Гэхдээ хүүхдийнхээ өмнөөс бүхнийг хийнэ гэсэн үг биш. Хүүхэд өөрөө бүхнийг хийнэ.
Ээж дэмжинэ. Ээжийгээ байхад хүүхэд хүчтэй, урам зоригтой, бас өөртөө итгэлтэй, ямар нэгэн далдын ид шид туслаж буй мэт л аливаа зүйлийг илүү сайн хийж чаддаг байна.
Бэлтгэсэн: А.Тэмүүл
Эх сурвалж: Гомбосүрэнгийн АРСЛАН
улс үндэстэн болгон өөр өөрийн гэсэн гентэй байдаг,тиим учраас өөр өөрийн гэсэн онцлогтой байдаг гэсэн үг. учир иймээс монгол хүүхэдийг МОНГОЛ монгол ахуй нь, монгол аргаар монгол ухаанааар л хүмүүжүүлж гэмээ нь хүн шиг хүн болох бүсуу, элдэв гаданыханыг буурайж элдэв аргаар хүмүүжүүлнэ хэмээвээс алиа солио мэдэгдэхгүй балай амьтан болж хувирах бусуу үлгэрлвээс телевизын праграм хангамжыг будаа агшаагчинд суулгах мэт, эсвэл чоныг өвөсөөр хооллож хонийг махаар тэжээх утга адил буюу