Өнөөдөр хүн бүрийн хүслээ шивнэдэг, илүү том зорилго тавьдаг шинэ жилийн баярын өдөр. Манай орны хувьд баярын ширээ засч гэр бүлээрээ тэмдэглэдэг. Тэгвэл гадаадад зарим нэг улс оронд онц сонирхолтой байдлаар шинэ жилээ угтдаг ажээ. Тухайлбал,
Эстоны шинэ жил
Эстонд шинэ оныг саунд угтахыг эрхэмлэдэг. Баярын хамгийн хүндтэй зочин нь Өвлийн өвгөн биш, харин хөө тортог болсон яндан цэвэрлэгч ажээ.
Грекийн шинэ жил
Шинэ жилийн шөнө Грек даяар хэдэн мянган анар жимс хагалдаг. Гэрийн эзэн цаг дуугарахтай зэрэгцэн гарч ирээд анарыг газар шиддэг байна. Анар хагарч, үр нь тал тал тийшээ цацрах нь шинэ онд баян тансаг, сэтгэл дүүрэн, аз жаргалтай байхын тэмдэг гэнэ.
Австралийн шинэ жил
Австралид шинэ жил бараг зуны дундуур болдог учир бүгд наран шарлагын газарт очиж усанд сэлэн зугаацдаг байна. Орой болоход энд тэндгүй хэдэн мянган түүдэг асч, улаан өнгийн шорт өмссөн Санта Клаус үүгээр түүгээр зочилж шинэ оны мэнд хүргэдэг.
А.Тэмүүл
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250