Олны хүндэтгэлийг хүлээсэн цөөн хэдэн сэтгүүлчдийн нэг бол "Цензургүй яриа" нэвтрүүлгийг бэлтгэн хүргэдэг Л.Мөнхбаясгалан. Тэрбээр эрэн сурвалжлах сэтгүүл зүйд багагүй цаг хугацааг өнгөрүүлж, мэргэжилдээ үнэнч зүтгэсээр буй. Тэгвэл энэ жилийн ерөнхийлөгчийн сонгуульд Халтмаагийн Баттулгыг дэмжиж ард нь хамт ажиллаж байсан Асашүрюү Дагвадорж аварга өнөөдөр маш том тулаантай. Тус тулаан Монголын цагаар 19,00 минутад шууд дамжуулагдах юм. Олон жилийн дараа ахин хүчээ үзэж буй аваргад сэтгүүлч бүсгүй "Амжилт Аса Asashoryu Dagvadorj өнөөдөр том тулаантай. Өмнө нь чимх инээд илгээлээ.. Бидний хөгжилтэй зургууд... 3 жилийн өмнө, их инээдтэй зургууд даа... Нүүр номын найзууддаа шинэ оны мэнд хүргэе. МОНГОЛ ЯЛНАА, АСА!!!" хэмээн амжилт хүсэж хөгжилтэй зургаа цахим хуудаснаа нийтэлжээ.
А.Тэмүүл
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Мөнх баясгалан олон ч хулгайчдыг ил гаргасан. Өөрөө шоронд орохоос үл айсан. Даан ч манай мафжсан төр юу ч хийхийг хүсдэггүй хүсэх ч үгүй байна.
Аса ялна, амжилт!