...
...

Дуучин Дэлгэрмөрөнг бүдүүн хэмээн зарлав уу...

Саяхан өөрийн бие даасан тоглолтоо сүр жавхаатай хийгээд авсан "Номин талст" хамтлагийн дуучин Дэлгэрмөрөн Өвөр Монголд очиж эгшигэн цэнхэр хадаг өргөж, элэг нэгтнүүддээ дуу хуураар мэндчилжээ. Гэтэл энэ үеэр эрхэм дуучинг маань хөтлөгч нь "хаанаас нь ч харсан хав дөрвөлжин биетэй" хэмээн олны өмнө зарлажээ. Үүнд нэгийг бодож хоёрыг тунгаасан Дэлгэрмөрөн ойрд хүзүүгээ хараагүй удсан байна, угаасаа турна хэмээн ам гарав. Тэрбээр энэ тухай цахим хуудаснаа "Хаанаас нь ч харсан хав дөрвөлжин биетэй халхын сайхан дуучин Дэлгэрмөрөн гэж зарладаг юм даа. Энэ Өвөр Монгол уянгалж ирээд ... Өө би турлаа гай, ойрд хүзүүгээ хараагүй юм байна. За залуус минь архи тамхинаас холдож үзээрэй ах шиг ээ, Ах нь энэ насныхийгаа уучихсан юм оо... " хэмээжээ. 

А.Тэмүүл

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (2)

Онцлох мэдээ