...
...

Жүжигчин П.Шүүдэрцэцэг ээж болно...

Жүжигчин Шүүдэрцэцэг дуучин Тэмпогоос салаад багагүй хугацаа өнгөрсөн ч саяхныг хүртэл шинэ амрагаа олон нийтэд зарлаагүй байсан. Тэгвэл шинэ жилийн баярын өдөр УДЭТ-ын залуу жүжигчин Тодгэрэл гэдгийг зарлаж "илүү сайхан амьдралын төлөө хамтдаа байх болно" хэмээн тунхаглан зарлаад авсан. Тэдний энэ харилцааг олон нийт битгий хэл хуучин амраг хайрт нь хүртэл гадарлаж байсан ба тэдний салах шалтгаан ч болсон гэдгийг хэлж байсан удаатай. Гэтэл үүнийг удаа дараа үгүйсгэн хувийн амьдралаа олноос нуусан Шүүдрээд одоо нуух шалтгаан үлдээгүй бололтой. Шинэхэн уран бүтээлд дүр авсан жүжигчин бүсгүй өчигдөрхөн цахим хуудаснаа "Амьдрал ямар хурдан өрнөөд байна аа. Өчигдөр хуримаа хийлээ. Өнөөдөр хүүхэдтэй боллоо гэдэг шиг... Олон ч удаа энэ гэдэстэй байж үзлээ дээ. Удахгүй жинхэнээсээ ийм болноо..." хэмээн бичжээ. Түүний дурлалын романс ийн эцсийн сонголтоо хийж хүүхэд хүртэл хүсэн төлөвлөх болжээ. Тун удахгүй Шүүдрээ ээж болно гэхэд хилсдэхгүй биз...

А.Тэмүүл

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (2)

Онцлох мэдээ