...
...

13 настай талийгаач охины хэргийг шийдэх хүсэл мөрдөн байцаагч Пүрэвдоржид яагаад төрөхгүй байна вэ...

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирынх гэгдээд буй “Очир” төвийн зочид буудалд 13 настай охин бусдад хүчирхийлүүлэн амь насаа алдсан билээ. Энэхүү бусармаг гэмт хэрэг гараад нэлээн хэдэн сарын нүүрийг үзэж байгаа боловч асуудал эцэслэн шийдэгдэхгүй байсаар өнөөдрийг хүрч байгаа бололтой.

Гэмт хэргийн золиос болсон 13 настай охины аавтай Монголын эрэн сурвалжлах сэтгүүлзүйгээр нэлээн гаршаад байгаа ZINDAA.MN сайт ярилцлага хийсэн байна. Тус сайт өмнө нь ч энэхүү хэрэгтэй холбогдуулан дэлгэрэнгүй ярилцлага хийж байсан билээ.

Охины аавын өгүүлснээр, гэмт хэргийг шалган эцэслэх үйл явцад нэлээдгүй сэтгэл дундуур яваа бололтой. Тэрээр “Охины минь амийг бүрэлгэсэн хэргийн явц их адармаатай байна. Хагас жил өнгөрч байхад шийдэгдэхгүй байна. Очсон байгууллага бүртээ ямар нэгэн “но” орж байгаа гэж би хардаж байна. Үүний шалтгаан нь хэргийг анх шалгасан Пүрэвдоржтой холбоотой гэж үзэж байгаа. Энэ хүн нь нөгөө талтай холбогдож авлига авсан эсэхийг хэлж мэдэхгүй юм.   Шүүх эмнэлгээс гэмтлийн хөнгөн зэрэгтэй гэсэн дүгнэлт гарсан. Намайг охиныхоо зургийг харахад хамар хугарч, уруул сэтэрсэн зэрэг маш олон гэмтэл ажиглагдаж байсан.   Мөн Шүүх эмнэлгээс архины цочмог хордлогоос болж охиныг минь нас барсан гэж дүгнэлт гарсан. Хэрэгтнүүдийг хүчингийн хэргээр зүйлчилсэн. Би тэднийг давхар хүн амины хэргээр зүйлчилж өгөөч ээ гэсэн хүсэлтийг тавьсан юм. Гэтэл давхар хүн амиар зүйлчлэх хууль байхгүй гэсэн хариултыг өгсөн. Одоо ч хүчингийн хэргээрээ зүйлчлэгдэж байна. Манай өмгөөлөгч нар хэргийг үнэн зөвөөр шийдүүлэхийн тулд эрвийх дэрвийхээрээ ажиллаж байгаа. Монголын шүүх хэргийг  үнэн зөв шийдвэрлэдэг эсэхийг харна даа” хэмээн ярилцлагадаа дурдсан байна.

Мөн ярилцлагыг нэг бүрчлэн уншаад үзвэл, хэргийг анх мөрдөн шалгаж байсан Пүрэвдорж хэмээх мөрдөн байцаагчийг хардан сэжиглэхүйц хэд хэдэн тохиолдол тэнд яригдсан аж. Энэхүү мөрдөн байцаагч Пүрэвдорж гэх нөхөр яагаад хөөрхийлөлтэй охиныг хөнөөсөн гэмт хэргийг шийдвэрлэх явцад ийнхүү хөшүүн, хойрго, ямар ч сэтгэлгүй хандаад байсан нь үнэхээр анхаарал татахаар.   

Хэргийн газарт анх очихдоо утсан дээрээ хийсэн бичлэг нь санамсаргүй байдлаар устсан, охины аав хэрэг гарсан зочид буудлын бааранд нэгэн сэжигтэй нөхөртэй таараад шалгуулахаар хэл дуулгахад зориуд ирээгүй гээд Пүрэвдорж мөрдөн байцаагчтай холбоотой хэд хэдэн ноцтой баримтыг талийгаач охины аав онцлон дурдсан аж.

Ярилцлагын бүрэн эхтэй эндээс танилцана уу: http://news.zindaa.mn/291n

Д.Мөрөн

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (2)

Онцлох мэдээ