...
...

Т.Дэлгэрмөрөн: Тэр минь надад ГАЙХАМШИГ үлдээсэн юм

Дуучин Т.Дэлгэрмөрөн хайрт ханиа алдаад багагүй хугацаа өнгөрч байгаа билээ. Түүний гэрийг гийгүүлж, охин үр төрүүлж өгсөн сайхан эмэгтэйг тэрбээр өнөөдрийг хүртэл дурсан санаж, сэтгэлдээ амирлуулсаар буй. Саяхан түүний энэ санаж бэтгэрч буй хөрөг зураг олон нийтэд цацагдаж нэлээн шуугиан тарьсан билээ. Тодруулбал эхнэрээ амьд ахуй цагт нь хайр халамж муу, бүр гар хүрдэг байсан мэтээр эрхэм твитерийн жиргээчид ярилцаж шар мэдээлэл хөвөрсөн. Гэвч тэрбээр энэ бүхэнд бууж өгөлгүй насны хайраа өнөөдрийг хүртэл дурссаар. Хамгийн сүүлд түүндээ 999 сарнай өгч байсан үеэ дурсан " Анхны 999 сарнай авч байсан тохиолдол байсан байж мэднэ. Ямартай ч хаялгүй сар гаран болгосон л юм даг. Машины багааж дүүрэн тэр цэцгийг зөөх тэр агшин түүний хувьд хамгийн сэтгэлийг хөдөлгөсөн дурсамж байсан байх аа. Одоо бодохнээ ингэж чадсан даа баярлаж үлдсэн дээ. Тэр харин надад ийм гайхамшиг үлдээсэн юм" хэмээн охиныхоо зургийг тухайн үеийн зурагтай нийтэлжээ. Хайр хэзээ ч дуусдаггүй. 

А.Тэмүүл

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (3)

Онцлох мэдээ