Петровис, Шунхлай, Тэс Петролиум, Магнай Трейд гэсэн нэр бүхий шатахуун түгээх станцууд АИ-92 бензинийг хэрэглэгчдэд үнэ хөөрөгдүүлэх үүднээс худал мэдээлэл тараан хэрэглээ хязгаарласан асуудал үүсгэсэн билээ. Тус асуудалд ШӨХТГ-аас хяналт шалгалт хийн торгох арга хэмжээ авахаа мэдэгдээд байсан. Тэгвэл энэ асуудалд ШӨХТГ ямар байр суурьтай байгаа талаар ШӨХТГ-ын Өрсөлдөөний бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Тэрбишээс дараах тодруулга яриаг авлаа.
Нефтийн нөөцийн асуудал яригдаад байгаа шүү дээ. Энэ тал дээр ШӨХТГ ямар байр суурьтай байгаа вэ?
- Бид энэ тал дээр хатуу байр суурьтай байгаа. Газрын тосны газраас ирүүлсэн мэдээлэл бодит байдалтай яг таарч байгаа. 38 хоногийн нөөцтэй байсан. Түүний дараагийн долоо хоногт 40 хоногийн нөөцтэй болсон. Өнгөрсөн долоо хоногт 41 хоногийн нөөцтэй болсон. Нөөцийн хэмжээ нэмэгдээд л байгаа шүү дээ. Хил гаалиар оруулж ирж байгаа бензиний бүх үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа. Ямар нэгэн доголдол байхгүй. Тийм учраас нөөц хангалттай байгаа гэсэн үндэслэлээр аж ахуйн нэгж байгууллагууд хэрэглэгчдийг төөрөгдүүлж, үйл ажиллагааг хязгаарлаж байгааг үндэслэлгүй гэж үзэж эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж эхэлсэн.
Үнэ хөөрөгдүүлж иргэдийг төөрөгдөлд оруулж асуудал үүсгэсэн ШТС-уудад ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?
Хэрэглэгчдийн бухимдлыг төрүүлж буй энэхүү асуудалд ШӨХТГ-аас үндсэн хоёр ажлын хэсэг гарч ажиллаж байна. Тухайлбал, 12-р сарын 28-ны өдөр баталсан 1/19 дугаартай удирдамжийн хүрээнд МТ, Сод Монгол, Тэс Петролиум хэмээх нэр бүхий гурван компаниудыг хэрэг үүсгэн шалгаж байна. Хяналт шалгалтын ажил дүрэм журмын дагуу шат дараалалтай хийгдэж байгаа юм. Энэ үеэр тус компаниудын ШТС-ууд өдрийн цагаар АИ-92 шатахууныг хэвийн олгож байгаа хэрнээ шөнийн цагаар хязгаарласан зөрчил илэрсэн. Нано АИ-92, 95, 98 бензинүүдийг хэрэглэгчдэд тулган борлуулж байгаа асуудлыг баримтжуулан авч хяналт шалгалтын ажил хийгдэж байна.
Тэд энэхүү хууль бус үйл ажиллагаагаа иргэдэд "засвартай, нөөц ирээгүй байна" гэх шалтгаануудыг хэлж зориуд тогтворгүй байдал үүсгэж байгаа нь удаа дараа илэрсэн.
Засгийн газрын төр хувийн хэвшлийн хамтарсан зөвлөлөөс 14 хоног дараагийн дүгнэлт гартал ямар нэгэн хэлбэрээр хязгаарлалт хийхгүй байх, үнэ тариф өөрчлөхгүй байх мэдэгдлийг бүх аж ахуй нэгжүүдэд өгсөн байгаа. Энэ мэдэгдлийн хэрэгжилт, гүйцэтгэлийн хяналт шалгалтуудыг хоёр дахь ажлын хэсэг маань хийгээд явж байна. Эцсийн байдлаар хяналт шалгалтын ажлууд хийгдэж дуусаагүй байгаа. Тун удахгүй ямар аж ахуйн нэгжүүдэд хичнээн төгрөгийн торгууль тавигдаж байгааг нэгтгэсэн байдлаар албан ёсоор мэдээлэх болно.
Зөрчил илэрсэн ШТС-уудад хуулийн дагуу ямар арга хэмжээ авах вэ?
- Зөрчлийн тухай хуулийн 10/2-р зүйл, 15/2-р зүйлд заасны дагуу зөрчил тус бүр дээр нь 5-20 сая төгрөгийн торгууль ногдуулна.
Тодруулбал?
-Нефть импортлогч компаниуд салбарын хууль тогтоомжид заасан нөхцөл шаардлагын дагуу үйл ажиллагаа эрхэлдэг өндөр хариуцлагатай газар шүү дээ. Гэтэл үүргээ биелүүлж шаардлагаа хангахгүй байна. Иймд бидний зүгээс стандартын дагуу шаардлага хангаж чадахгүй байгаад нь таван сая төгрөг, хэрэглэгчийг төөрөгдүүлсэн бол 20 сая төгрөг, хэрэглэгчийг үнэн бодит мэдээллээр хангаагүй бол 5 сая төгрөг, төрийн байгууллагын үйл ажиллагаанд саад учруулсан бол гэх мэт тодорхой хэмжээнд торгох арга хэмжээг авч ажиллана. Хяналт шалгалт дуусаагүй байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгч нэр заан хэлэх боломжгүй байна.
Нэр дурдагдсан газруудаас өөр ШТС-ууд энэ хэрэгт холбогдсон уу?
- Хяналт шалгалт хийгдэж байгаа учраас дэлгэрэнгүй хэлэх боломжгүй байна. Ерөнхийдөө Петровис хязгаарлалт хийсэн, мөн Шунхлай өөр бусад арай жижиг аж ахуйн нэгжүүд ч мөн шалгагдаж байна. Ихэвчлэн оройн цагаар буюу хяналт шалгалт багассан үед энэ хууль бус үйл ажиллагаагаа хэрэгжүүлсээр байна.
Ер нь яагаад энэ аж ахуйн нэгж, нефт импортлогч нар үнээ нэмэгдүүлээд байна вэ?
- Мэдээж гол сонирхол нь аж ахуйн нэгжүүд үгсэн хуйвалдаж үнэ нэмэгдүүлэх.
А.Хишигдэлгэр
Эх сурвалж: Breakingnews.mn
shunhlai c gesen 95 aa 1970 aar bgaan l ene avbal av abajgvi bol holdood gej bnle 32iin toirog iin tend bdag salbar n
Chaavaas daa, golog chin 5 say genu. Magnai anh naad gazriin chn darga bolood 17 terbumaar torgoj bsiimshde. gologoo. chinii 5 sayaar naad companiud chin bogsoo archina. hahah golog tsarailsan pizda ve. alban tushaal hashchad ajlaa honshoortoi hiigeech. guilgachin novsh