...
...

Цэвэр агаар худалдаж хэрэглэдэг “цөвүүн цаг” Монголд иржээ...

Улаанбаатарын утааны гамшиг хэмээн амтай болгон нь халаглаж шогширсоор байгаа хэдий ч ахиц дэвшил гарсан зүйл одоогоор огтхон ч харагдахгүй байсаар. Хорт утааны уршгаар сүүлийн жилүүдэд хичнээн хүн ертөнцийн мөнх бусыг үзсэнийг хэн ч таашгүй.

Өглөөний 9 цагийн үед Сонгинохайрхан дүүрэг орчмоор  2018. 01. 12

Харин утааны гамшиг хэсэг бүлэг хүмүүсийн ашиг хонжоо олдог хэрэгсэл болоод удаж буйг бид мэднэ. Бараг л “утааны бизнес” гэх салбар үүссэн гэхэд хилсдэхгүй. “Утаагүй зуух”, “Цэвэр агаар сан” гэх мэт сонсголонтой гоё нэртэй атлаа ямар ч үр өгөөжгүй өнгөрсөн зарим төслүүдээс тэнд нь хариуцан ажиллаж байсан хэдэн хүн л бондойтлоо баяжсан уу гэхээс биш, Улаанбаатарын ард иргэдэд наалдаж үлдсэн зүйл үнэхээр ховор.

Утааны эсрэг тэмцэхийг уриалж буй гэр бүл.

2018. 01. 14

“Утаагүй зуух” хэмээх үлгэр одоо ч жаргаагүй хэвээр, өнгө төрхөө ялимгүй өөрчлөн, ахин тараагдахаар яригдаж буй бололтой.

Тэдний энэхүү үлгэрийг ёжлон: “Утаагүй зуух, унгасгүй хошного хоёр яг адил” гэх зүйр хэлцийг хүртэл олон нийтийн сүлжээ хэрэглэгчид гаргаад ирсэн байна билээ. Үнэхээр ч амьдрал дээр бодоод үзэхэд, нүүрс түлдэг л бол утаа гарахгүй зуух гэж юу байхсан билээ.

Тэгвэл угаарт хордохдоо тулаад буй Улаанбаатарын иргэдэд зориулан нэгэн буянтай зүйлийг бүтээжээ. Энэ бол “Шилмүүс” хэмээх цэвэр агаартай баллон.

Түүнийг “Монос”-ын эмийн сангуудаар худалдаалж байгаа бөгөөд эхний удаа авахад 5500 төгрөг, дараа нь баллоныг нь буцааж өгөөд 3000 төгрөгөөр худалдан авах боломжтой юм байна.

Дотроо 7 литр цэвэр агаар агуулсан бөгөөд шилмүүс үнэртээд таатай мэдрэмж төрүүлж байгаа талаар хэрэглэж үзсэн хүмүүс нь сэтгэгдлээ хуваалцсан байна.

Нэлээн хэдэн жилийн өмнө гадаад улс орнуудад цэвэр агаар савлаж зардаг тухай сонсчихоод “Пөөх, ямар хэцүү юм бэ! Манай Монгол орон харин ч энэ тал дээр айлтгүй дээ, хаа сайгүй цэвэр тунгалаг агаартай” хэмээн бардамнан сайрхаж байсан бид харин одоо цэвэр агаар худалдаж авахдаа тулаад байгаа нь үнэхээр харамсалтай...

Ийм нөхцөл байдалд биднийг хүргэчихээд байгаа үе үеийн төр засгийн удирдлагууд ч үүнд буруутай. 

Д.Мигаа

Эх сурвалж: Breakingnews.mn

 
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (4)
  • Ertnees beldej baisan biznes bn

  • Наад сайдын чинь толгойд тархи биш ЦЭР л байна даа.

  • болиоч ээ. ард түмэн тэнэг биш. та нар мөнгө олох аргаа олжээ. ЗУУХ АВСАН ХҮНИЙГ АВИЛГЫН ТАЛЫНХ ГЭЖ ҮЗСҮГЭЙ.

  • Бид нарыг бага байхад /1980 оны дунд үед/ Японд цэвэр агаар гудамжинд зардаг гэнэ гээд өөрсдийгөө Монгол төрсөндөө маш их аз гэж бод гэдэг байж билээ. Харин одоо бол эсрэгээр болж байх шиг байна даа.

Онцлох мэдээ