...
...

14 настай охин Альцхаймерын өвчтэй хүмүүст зориулсан апп бүтээжээ

14 настай кодчин охин Эмма Янг Альцхаймерын буюу зөнөглөх өвчнөөр өвдөгсдөд зориулсан аппликейшн бүтээсэн байна. Энэхүү апп нь Timeless нэртэй бөгөөд тэдгээр өвчтөнүүдэд хайртай хүмүүсийнхээ царайг танихад нь туслах аж. 

Апп-ыг бүтээсэн охин өөрөө Альцхаймерын өвчтэй эмээгээ асардаг байсан бөгөөд AI-ыг ашиглан туслах санаагаа олсон гэнэ. 

Дашрамд сонирхуулахад, Америкчуудын дунд хурдацтайгаар өсөж буй өвчин юу вэ?  Энэ бол Альцхаймерийн өвчин юм.  67 секунд тутамд Америкт нэг хүн Альцхаймерийн өвчнөөр оношлогдож байна. 2050 он гэхэд Альцхаймерийн өвчтөний тоо 3 дахин өсөх хандлагатай байгаа бөгөөд тэднийг асрах явдал нь бусад хөгшин хүмүүсийн адилаар нийгмийн төвөгтэй асуудал болох магадлалтай байгаа аж.

Д.Мөрөн

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ