...
...

Сүйрсэн онгоцны хэсгүүд километр газар цацагджээ /фото/

"Саратовские авиалинии" компанийн эзэмшлийн Ан-148 зорчигч тээврийн онгоц Москва-Орск чиглэлд нислэг үйлдэж яваад сүйрсэн билээ. 

Уг онгоц Москвагийн Домодедово нисэх буудлаас хөөрөөд удалгүй хэдхэн минутын дараа радарын дэлгэцнээс алга болж, холбоо тасарсан аж. 

Онгоц газар мөргөн сүйрч, их чимээ гарган дэлбэрсэн тухай ойр орчмын нүдээр харсан гэрчүүд өгүүлсэн байна. Сүйрсэн онгоцны хэсгүүд болон зорчигчдын цогцос асар том талбайг эзэлсэн хол зайд цацагдан цасан доор орсон учраас аврагчид, эрлийнхэн цогцсыг цуглуулах хүндрэлтэй ажиллагааг явуулсан байна. 

Онгоцны хар хайрцгийг олсон хэдий ч одоогоор ослын шалтгаан бүрэн тодроогүй байгаа бололтой. 

Д.Мөрөн

Эх сурвалж: Breakingnews.mn

Хоёрдугаар нисгэгч Сергей Гамбарян
Онгоцны үйлчлэгч Анастасия Славинская
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (2)

Онцлох мэдээ