...
...

Алдартай дуучин эрийг дотны найз нь хөнөөжээ

Оросын нийслэлд нэрд гараад буй дуучин эр бусдад хутгалуулан хөнөөгдсөн байсныг олсон байна. 35 настай Петр Гараг түүний дотны найз нь Гэгээн Валентины өдөр хөнөөсөн болохыг мөрдөгчид тогтоогоод байгаа аж.

Дуучин Гара найзын хамт хөлсөлж байсан байрны эзэн түүнтэй ярихаар утас руу нь хэд хоног залгасан боловч хариу өгөхгүй болохоор нь хаалгыг нээлгэхээр онцгой албаныханд дуудлага өгсөн гэнэ. Ингээд байранд нэвтрэн ороход дуучны цогцос угаалгын онгоцонд байжээ.

Түүний хэвлий, цээжинд таван удаа хутгалаад, аллагын ул мөрөө баллахын тулд угаалгын онгоцонд ус гоожуулан химийн бодистой хамт хийсэн байж. Хэргийн газарт мөрдөгчид ажиллан болсон явдлын учир шалтгааныг тодруулж байгаа аж.

Бусдад хөнөөгдсөн дуучин Петр Петренко нь Петр Гара нэрээр алдаршсан бөгөөд Москвагийн клубуудад тоглолт хийдэг байжээ. Гэмт хэрэгт сэжиглэгдээд буй түүний найзыг эрэн сурвалжилж байгаа бөгөөд мөрдөгчид хэрэг үйлдэгдсэн бүхий л нөхцөл байдлыг тодруулаад бараг дуусчээ. 

Д.Мөрөн

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ