...
...

"Арчаагүй, дорой сэтгэхүйтэй эрчүүдийн дэвсгэр бүү болоорой"

Урлаг, спортын ертөнцөд Солонго нэртэй олны танилууд нэлээн бий. Ялангуяа охидын хамтлагуудад яагаад ч юм заавал нэг Соко байдаг нь бүр хачирхмаар. Жишээлбэл, "Уруулын будаг" гээд арваад жилийн өмнө нэгэн хамтлаг байлаа. Мөн "Desire" гэж хамтлаг ч байсан. Бүгд л Сокотой.  За тэгээд одоо хүртэл оршин тогтносоор байгаа "Гурван охин" хамтлагт ч Соко бий. Мөн "Киви" хамтлагийн хамгийн анхны бүрэлдэхүүнд ч Соко байсан. Ингээд нэрлээд байвал урлагийн ертөнцийн Соко нар дуусахгүй. Трансжендер Солонгыг бол олон нийт бүр ч андахгүй биз.

Харин эдгээр Соконууд дотор фэйсбүүкт 107,247 дагагчтай, фитнесс, бодибилдингээр хичээллэдэг нэгэн Соко бий. 

Бусад Солонго нараасаа ялгарах зүйл нь түүний өөгүй тэгш бие хаа, хэнээс ч айхгүй үгээ хэлчихдэг шударга зан. Эмэгтэй хүн ямар байх ёстойг, өөрийгөө хэрхэн үнэлэх, юунд илүү анхаарал хандуулахыг тэр л бусдын шүүмжлэлээс огт айлгүй хэлж орхидог. Ганц үг хэлээд л хуурай өвсөнд авалзсан гал аятай тархдаг манай нийгэмд өөрийнхөөрөө амьдрах тийм ч амар биш ээ. Гэхдээ л тэр чадаж байна. Ингээд түүний ээлжит нэгэн бичвэрийг хүргэе. 

"Хүний амьдрал амархан биш ээ хэцүү. Амархан аргаар олж авсан юмс амархаан яг олсон шигээ л алга болдог. Харин зовлогоо зовоож байж олж авсан юмс хүнд юм болдог. Тэгэхээр охидоо энэ амьдралын хуурамч юмсад бага татагдаж, өөрсдөө бүхнийг хийж чадах чадалтай тэнхээтэй байгаарай.

Тэгэхгүй тэгээд амьдралыг амарханаар хараад амархаан олоод болчихдог юм гэж андуураад байв. Амьдрал тийм байдаггүй юм. Амархаан олж авсан амьдралын чинь цаана асар их зовлон байдгийм шдээ.

Араар тавилт, хууран мэхлэлт, сэтгэлийн шарх, хэн ч биш гэж өөрийгөө мэдрэх, хүний хөлийн ул шиг арчаагүй дотоод мэдрэмж. Ийм байдлыг мэдрэхгүй өөртөө итгэлтэй өөрийн үнэ цэнээ алдахгүй амьдрая гэж бодож байвал хөнгөн сэтгэхүйнээсээ салаарай.

Бас арчаагүй дорой сэтгэхүйтэй эрчүүдийн дэвсгэр бүү болоорой. Тэдэнд чи бол зүгээр л ганц хэрэглээд арчдаг шалны алчуур нь шүү дээ. Нээг их юм бодоод баярлаж баясаад, хөөрөөд байх юм огт байхгүй. Тиймээс өөртөө үнэ цэнэтэй амьдрана гэж маш чухал юм шүү дээ"

2018.02.21 Соко Солонго

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (3)
  • Тосон нүүртэй толгой муутай будгаар тордсон ОО-цасны үнтэй хүүхэнүүд их болжээ.Удвал.Янжмаа.Оюун гээд унтах нойр идэх хоолоон хасан улсынхаа хөгжилийн төлөө зүтгэж байсан амьд бурхадын дэргэд өнөөдөрийн бүсгүйчүүд бол биеээн үнэлж бөгсөөрөө хөдөлмөр хийхээс өөр юу байна.Ийм байхад дэвсгэр байхаас яах юм бэ бүсгүй минь.

  • that is exactly right word

Онцлох мэдээ