...
...

Пёнчан-2018: Крушельницкий, Брызгалова нар Олимпийн хүрэл медалиа эргүүлэн авна

Оросын керлингийн тамирчин Александр Крушельницкий, Анастасия Брызгалова нар Өмнөд Солонгост Пёнчаны Олимпоос хүртсэн хүрэл медалиудаа ойрын хугацаанд эргүүлэн авахаар төлөвлөж байгаа аж. Энэ тухай Оросын керлингийн Холбооны хэвлэлийн нарийн бичгийн дарга Валентина Паринова өгүүлжээ.

“Шүүх дурын тохиолдолд биднээс медалиудыг хурааж авах шийдвэр гаргаж болзошгүй. Гэвч допинг-сорилд мельдони илэрсэн байлаа ч бид тэдэнд медалиудыг эргүүлэн өгөх болно” хэмээн Паринова “Россия-1” телесувгийн эфирт ярилцлага өгөхдөө дурдсан байна.

Александр Крушельницкий, Анастасия Брызгалова нар Пёнчан-2018 Өвлийн Олимпоос хүрэл медаль хүртэн, Оросын керлингийн түүхэнд Олимпийн анхны медаль хүртсэн тамирчдаар тодрон бахдууштай амжилт гаргасан боловч допинг-сорилоор Крушельницкийгээс хориотой бодис болох мельдонийн ул мөр илэрсэн харамсалтай явдал тохиолдсон билээ.

Оросын керлингийн тамирчинтай холбоотой асуудлаар Өмнөд Солонгос дахь Спортын арбитрын шүүхийн сонсгол өнөөдөр болох аж. 

Д.Мөрөн

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (3)
  • энэ спорт оюун ухаан , комбинаци хэрэгтэй болохоос допинг хэрэггүй байхаа.

  • Amerikiin delhiid noerholoo togtooh gesen tsereg ulstoriin bodlogo odoo boltol urgeljilseer bgaa ni muu ur nolootei. Yalanguya orosuudiig busad uls ornuudad muu muuhaigaar surtalchlah ni herees heterch bna. Orosuud delhii ertontsiig fashizmiin tahlaas choloolson tuuh martagdahgui. Odoogoor OHUls neg ch uls orond zanalhiileegui bna. ANU-iin turemgiileh bodlogo Olimp bolon sportoor damjuulan OHU-iin esreg kompanit ajillagaa yavuulj bgaa ni ene udaagiin OHU-iin tamirchdiig ovliin olimpod oroltsuulahgui bgaagaar ilerch bnaa. Mon sayahan Orosiig daisanaa gej uzej bgaagaa ch il tod zarlaj bna. Uunees uzehed hen ni hendee daisagnaad bgaa tuveggui oilgoj bolno. ANU busad ulsuudiin dotood heregt hondlongoos shuud ba shuud busaar oroltsoj bgaag NUB il tod zarlah heregtei.

  • ene kerling d doping yalanguya meldonii heregtei yu hahaha. USA-g chutgur nirgej 51 muj uls bolon zadraasai

Онцлох мэдээ