Өмнөд Солонгосын Пёнчаны Өвлийн Олимпийн тоглолтод Германы хоккейн шигшээ баг Шведийн өрсөлдөгчдөө 4:3 харьцаагаар ялж, хагас шигшээд анх удаагаа шалгарч үлдсэн байна.
Тоглолтын 1-р үеийн сүүлчээр Германы хоккейчид хоорондоо 30 секундын зайтайгаар хоёр шайбыг өрсөлдөгчийнхөө хаалганд оруулж чадсан билээ. Харин хоёр багийн хоёуланд нь үр ашиггүй шахуу өндөрлөсөн 2-р үеийн дараа гурав дахь үеийн тоглолт эхлэхэд шведүүд анхны шайбаа хийсэн юм.

Түүний дараа германчууд ахин оруулсан хэдий ч шведүүд тооны харьцааг тэнцүүлж чадсан. Харин сунгасан цагийн хугацаанд Германы шигшээ багийн довтлогч Патрик Раймер шведүүдийн хаалганд дөрөв дэх шайбаа оруулснаар өөрийн багийг хагас шигшээд үлдээж чадсан билээ.
Ингээд 4/1 шигшээ тоглолтууд өндөрлөсний дараах эцсийн үр дүнгээр: Хагас шигшээ тоглолтод 23-ны өдөр Чех-Орос, Герман-Канад өрсөлдөн, хожигдсон багуудын хүрэл медалийн төлөөх тоглолт 24-нд болж, эцсийн шигшээ тоглолт 25-нд болох аж.
Д.Мөрөн
Эх сурвалж: Breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Amerikt hamgiin ih dolignuur omhii Nemtsuud 4 t 1 udaa uldsen bolloo .odoo ta nariig Kanaduud 7 .0 oor ami amidral 2iig shiideed ono oo .hurel ch avch chadahgui .tegeed zevuun Amerik ahiinhaa bogsiig ni neg archin ogood nutag butsvai
Сонин юм болж байна даа Оросууд түрүүлэх хэрэгтэй. Оросын тамирчдыг хавчин гадуурхсаныхаа хариуг өгөх байх гэж найдаж байна