Олон улсын Олимпийн Хороо /ОУОХ/-ны Гүйцэтгэх зөвлөл Пёнчан-2018 Өвлийн Олимпийн хаалтын ёслолын өмнө Оросын Олимпийн Хороо /ООХ/-ны эрхийг сэргээхгүй байхыг зөвлөсөн байна. Энэ тухай ОУОХ-ны тэргүүн Томас Бах мэдэгджээ.
“Олимпийн хаалтын ёслолын өмнө ООХ-ны эрхийг сэргээхгүй байх шийдвэрийг Гүйцэтгэх зөвлөл гаргалаа. Оросын төлөөлөгч тамирчид бидний шаардлагыг биелүүлж байсан хэдий ч сэргээштэй холбоотой хоёр тохиолдол илэрсэн нь бидний зүгээс энэхүү шийдвэрийг гаргахад хүргэсэн юм. Допингийн эсрэг зөвлөл 2018 оны Өвлийн Олимпийн үеэр сэргээштэй холбоотой өөр зөрчлүүд гараагүй талаар баталгаажуулсан тохиолдолд ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөл Оросын эрхийг сэргээх талаар авч хэлэлцэх болно” хэмээн тэрээр тайлбарласан аж.
Ийнхүү Оросын шигшээ багийн тамирчид Өмнөд Солонгосын Пёнчан хотноо зохиогдож буй Өвлийн Олимпийн наадмын хаалтын ажиллагаан дээр Олимпийн туган доор жагсахаар болж байгаа бололтой.
Дашрамд дурдахад, 2017 оны 12-р сарын 5-нд ОУОХ-ны зүгээс ООХ-ны гишүүнчлэлийг зогсоон, Оросын шигшээ багийг Пёнчаны Олимпод оролцуулахгүй байх тухай шийдвэр гаргаж байсан билээ.
Харин энэ сарын 20-нд Оросын 25 настай керлингист тамирчин Александр Крушельницкий сэргээшийн сорилоор мельдони хэрэглэсэн болох нь илэрч, Олимпоос хүртсэн хүрэл медалиа хураалгахад хүрсэн бол, 24-нд Оросын бобслеист Надежда Сергеевагийн бие организмд хориотой эм бэлдмэл болох триметазидин илэрсэн тул Спортын арбитрын шүүх түүний оролцоог хүчингүй болгосон юм.
Д.Мөрөн
Эх сурвалж: Breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Munkhsanaa. Chi yy oilgohgui bgaa yum. Dopin hereglej tegeed ter. Chi orosiig omoorood zov geed bgaa yum yy. Chi yy ch medekhgui baij olon bitgii yari. Meddeg yum yari
Kerlingiin tamirchin doping hereglesen gedgiig bi eruusuu oilgohgui baigaa yum. yamar hund yum urguj hol zaid uraldah bish dopingiin hereg yu bainaa. Olon ulsiin olimpiin horoonii bas neg onigootoi shiidver gej bodoj baigaa. orchin ued mungu tugrug huch chadaltai n luivar hiideg bolj dee. Amerikiin ardchilaliin unen nuur tsarai ene shuu dee
Японы тамирчнаас бас допингийн төрлийн бэлдмэл хэрэглэсэн нь илэрээ биз дээ. Энэ бол ОУОХ ч бас хуудуутай шийдвэр гаргадгийг харуулж байна.
Amerikiin bogsnii tseverlegvh O.U.O.Horoo udahgui sonoh boltugai .Tomas Bah gedeg Hemts zonog ovgoniig Orosuud udahgui tsaaziin tavtsand avaachih baih aa.